1

1.4K 59 3
                                    


"ЖИМИНИЙ ТАЛААС"

Шөнө дунд болж харанхуй гудмаар юу ч юм бодон алхах би...

Ямар ч зорилго болон хүсэл тэмүүлэл байхгүй.

Зүгээр л хөлөө зөөн залхуутай гэгч нь алхана. Хааяадаа бодох юм энэ дэлхий яагаад ийм хачин уйтгартай юм бэ?

Чимээ аниргүй харанхуй гудмаар алхах надад бүдэгхэн ч гэлээ гитарын дуу эгшиглэх чимээ сонсогдож эхэллээ.

Анх удаа...

Анх удаа л ямар нэгэн зүйлийг тэгтлээ их сонирхож үзэв.

Гитарын аялгуу дээвэр дээрээс эгшиглэх бөгөөд барилгын пайзыг харвал Сэмүн гэх ахлах сургууль сүндэрлэсэн байх аж.

Дээш харахад сургуулийн дээвэр дээр нэгэн залуу гитар тоглон сууна.

Удаан сонсох тусам хөнгөн гуниг төрүүлэм тэр аялгуу яагаад ч юм тоглон суух эзэн шигээ үзэсгэлэнтэй аж.

Хамар шүргэм хар үстэй үл таних тэр залуу зүрхэнд минь хачирхалтай нэгэн мэдрэмжийг төрүүлсэн юм.

Маргааш шөнө нь яг энэ цагтаа энэ газраа ирэхэд бас л нөгөө залуу тэр л аяа тоглон сууна. Энэ ая одоо миний хамгийн их сонсох дуртай аянуудын минь нэг болж эхэлж байх шиг байна.

Шөнө бүрийн яг 2 цагт сургуулийн дээвэр дээр 1л газраа нэг л аяа тоглох тэр залууг л харахын тулд сэрүүлэг тавин босдог болж эхлэв.

Нэг л мэдэхэд түүнийг нууцаар ажиглаад хэдийн 1 сарын хугацаа өнгөрчээ.

Яагаад ч юм түүнийг сар гаран харахад түүний нүднээс нэг ч удаа баяр баяслыг харсангүй.

Яг энэ аяыг 1 ч алдаагүй тоглодог тэр залуу сүүлийн 3 шөнө тоглож чадахгүй байнга л ямар нэгэн байдлаар алдаа гаргаж байлаа.

Гэнэт л тэр толгойгоо эргүүлэн надтай харц тулгарч орхив.

Юу ч үгүй хоосон нүдээр ширтэх түүний нүднээс хүйт даана... Яагаад ч юм цаанаа л гунигтай мэдрэмж төрүүлэх тэр харц.

Гэнэт час хийсэн чимээ гарч гитарынх нь нэг утас тасарлаа.

Тэр залуу уурласан бололтой гитараа газар саван ямар ч илэрхийлэлгүй харц гаргасаар явчихав.

Тэр шөнөөс эхлэн би тэр залууг нэг ч удаа харсангүй.

Гэсэн ч өдөр бүр цаг тутамд түүний надруу ширтэх нүдийг, тэр урт хөл, хар үс, байнга тоглодог байсан тэр гитарын аялгууг гээд түүнд харъяалагдах бүгдийг санаж үгүйлнэ.

Магадгүй нүдээрээ биш чихээрээ дурлана гэдэг нь энэ байх...

Хэдий эрэгтэй хүн эрэгтэй хүндээ дурлаж болохгүйг мэдэх ч түүнлүү өөрийн эрхгүй тэмүүлэх сэтгэлээ барьж дийлсэнгүй...

Хэдий эрэгтэй хүн эрэгтэй хүндээ дурлаж болохгүйг мэдэх ч түүнлүү өөрийн эрхгүй тэмүүлэх сэтгэлээ барьж дийлсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
SOULMATEWhere stories live. Discover now