11

240 37 3
                                    

Аль хэдийн шөнө болсон тул Жимин Тэхёний хажууд нам гэгч нь унтана.

Зөөлөн ягаан уруул хүүхдийнх мэт булбарай арьс гээд Жиминий бүх зүйлсийг нэг бүрчлэн ажиглан харах Тэхёны нүүрэнд инээмсэглэл тодроно. Тэр үед Жимин түүнийг үнсэхэд Тэхён өмнө нь хэзээ ч тэгж сандралыг мэдэрч байгаагүйгээрээ мэдэрч догдолж байсан юм.

Жиминий утас дуугарав.
Тэхён сэрүүн байсан тул Жиминий утсыг аван хэн залгаж байгааг харахад Жонгүг гэсэн байлаа.

Тэхён Жиминийг түүнд үнэхээр их хайртайг мэддэг тул түүнийг алдахаас айсандаа дуудлагыг тасалж орхив.

Үнэндээ айж байсан юм. Ийм үзэсгэлэнтэй нэгэн Тэхёнд биш өөр нэгэнд энэ царайгаа өдөр бүр харуулаад тэрнийхээ өвөрт шөнө болгон унтана гэхээр бага зэрэг хармын сэтгэл төрж байлаа.

Жимин утсаа аваагүй тул Жонгүг багахан урам хугаралт болон айдсыг тээсэн ч өглөө дахин залгахаар шийдлээ.

 Өглөө ч болж Тэхён Жиминд сэтгэлээсээ өглөөний цай бэлдэж өгөв. Жимин нүдээ нухласаар босч суухад нь Тэхён түүнд бүлээн ус барин зогсоно.

Жимин: энэ...
Тэхён: чамайг өглөө бүр өлөн дээрээ ус уудгийг чинь мэднээ уучихаад босч ирээд өглөөний цайгаа уу
Жимин: за баярлалаа

Жимин өглөөний цайгаа уучихаад утсаа нээгээд харвал ЖОНГҮГ ЗАЛГАСАН байлаа.

Жимин яах гэж залгасныг нь гайхаж байсан ч тэрнээс илүү дуудлагыг нь авч чадаагүй өөрийгөө буруутган зөрүүлж залгах эсэхдээ залгасан ч юу гэж хэлэхдээ эргэлзсээр сууж байхад нь Жонгүгаас дахин дуудлага ирлээ.

Жимин хоолойгоо засаад утсаа авлаа.
Жимин: байна уу

Жонгүг: байна сайн сууж байсан уу?

"Жимин Жонгүгийн хоолойг сонсоход л нулимс нь цийлэгнээд эхлэв."

Жимин: тиймээ үнэхээр сайн харин чи?

Жонгүг зөөлөн дуугаар: уучлаарай Жиминаа

"Жимин энэ үгийг сонсоод шууд л нулимс нь урсаж хоолой нь чичирхийлнэ."

Жимин: зүгээрдээ гэхдээ чамаас сүүлчийн удаа асуух асуулт байна.

Жонгүг: за

Жимин: би чамайг харах бүртээ хоолойг чинь сонсох төдийд л миний зүрх цээжин дотроо багтаж ядан цохилж сандардаг байсан. Харин чи надтай байх бүх хугацаанд ядаж ганцхан удаа зүрх чинь догдолж байсан уу?

"Жонгүг энэ удаад л бүхнийг хэлэхгүй бол болохгүй гэдгээ ойлгов."

Жонгүг: намайг уучлаарай Жиминаа би одоо л хэлэхгүй бол байж сууж чадахгүй нь....

"Жонгүгийн  уйлж  хоолой нь зангирч буй нь Жиминд утасны цаанаас ч тодхон сонсогдоно."

Жонгүг: би чамд сайн үгүй ээ бүр үнэхээр хайртай. Анх чамайг зүгээр найз гэж л хардаг байсан болохоор зөвшөөрөхийг хүсээгүй, харин сүүлдээ хайрлахаас хайрлуулахаас айсан болохоор хэлж чадахгүй байсаар одоо л зориглоод залгаж байна. Оройтож ойлгосонд үнэхээр уучлаарай. Гэхдээ би чамтай байх бүрдээ догдолдог байсан юм шүү.

Жимин: зүгээр дээ энэ үгийг л сонсохыг л хамгийн ихээр хүсэж байсан юмсан... Сонссондоо баяртай байна.

Жонгүг: оройтсон ч гэсэн миний сэтгэлийг хүлээж авах уу?

Жимин: уучлаарай би одоо хариулж чадахгүй нь... "гэж хэлэн утсаа таслалаа."

"Жиминий өрөөнд орох гэж байгаад энэ бүх яриаг сонссон Тэхён хаалганы гадна нүүрээ даран чимээгүйхэн уйлан сууна."

SOULMATEWhere stories live. Discover now