6

271 33 2
                                    

Хэдий 3 удаа сэтгэлээ илчилнэ гэсэн ч эхний удаагийн татгалзалтаар л Жиминий сэтгэл нь гонсойн багахан гуниглаж эхлэлээ.

Тиймдээ ч тэр долоо хоногийн турш Жонгүгт ахиж сэтгэл илчлэх талаар ам нээсэнгүй. Оронд нь зүгээр л өдөр тутмын зүйл ярин эвгүй байдлаа эвдэхийг хичээж байлаа.

Дахин 7 хоног өнгөрч Жиминий толгой дотор олон мянган бодол эргэлдэж Жонгүгт дахин яаж сэтгэлээ илчлэх, дахиад ҮГҮЙ гэсэн хариулт авах сэтгэлээ бэлдэхийн тулд элдэв янзын юм бодон шанаагаа тулан нүдээ анин бодолд автан сууна.

Санаанд нь олигтой зүйл орж ирэхгүй байсанд газар дээрх ганц гал хам болох Ким Тэхён руу залгахаар шийдэв.

Жимин огтхон ч эргэлзэлгүйгээр Тэхёнд хамаг учир жанцангаа ярьж тусламж хүслээ.

Тэхён: Вооооовв Чи чинь Пак Жимин мөн биз дээ? Хичнээн олон хүн араас чинь гүйдэг билээ. Тэгтэл одоo ингээд хүн гуйх үе ирдэг юм байжээ. Гайхалтай. (Жиминийг шоолон чанга инээв)

Жимин: Олон юм донгосоод байлгүй надад тусла л даа би энд мухардчихаад байхад чинь

Тэхён: Ойлголоо доо ойлголоо Пак Жимин над руу түрүүлж холбоо барих үе байдаг л юм байна. Заза тэр ч яахав. Гол сэдэвтээ оръё. Ерөнхийд нь бол сонслоо тийм зүйл хийсэн юм бол чамайг гэх догдлол бага зэрэг үүссэн байж магадгүй л юм байна. Тэгэхээр тэр зүйлийг нь жаахан өдөөж өгөх хэрэгтэй. Товчхондоо бол шохоорхлоос нь дурлал руу нь аваачина гэсэн үг. Next level байх хэрэгтэй гэдгийг ойлго

Жимин: Ойлголоо их багштаан (инээх)

Тэхён ч нэгэнт дүрдээ орсон тул үргэлжлүүлэн ярина...

Гэнэт л Тэхён хэсэг эргэлзэх мэт чимээгүй болчихов.

Жимин: Юу вэ? Яагаад чимээгүй болчихов оо?

Тэхён:Гэхдээ чи жинхнээсээ тэр хүндээ хайртай юу? Зүгээр л шохоорхол эсвэл дурлал байвал яах вэ?

Жимин: Би ч бас бодож үзсээгүй биш үзсэн. Гэвч хайр дурлалд хугацаа, нас, хүйс хамаарахгүй гэдэг үнэхээр үнэн юм байна лээ (уртаар санаа алдан) би үнэхээр түүнд хайртай.

Жоохон ч болов эргэлзэх болов уу гэж бодсон ч шууд л сонсохыг хамгийн хүсээгүй хариултаа сонссон Тэхён нэг санаа алдан:
-Сэтгэл зүрхээ мэдэж байгаа л бол яамай даа...... ямартай ч амжилт найз минь!

Жимин: Мм тасаллаа шүү! Гэсээр тэдний яриа өндөрлөв.

(Тэхён утасаа тасалчихаад бодлогоширон Жимин сайн хүнтэй болсонд баяр хүргэх хэрэгтэй ч түүнд огтхон ч сайхан санагдсангүй. Яг л хэн нэгэнд чихрээ булаалгах гэж байгаа жоохон хүүхэд шиг мэдрэмж төрж айж бас цээжинд нь ямар нэг бул хар чулуу орчихсон мэт хүндүүр оргиж гуниглаж байсан ч Жиминий хувьд найзаас өөр зүйлгүй тул зүгээр л энэ хэвээр үүрд дотроо хадгалахыг хүсч чимээгүйхэн л түүнд амжилт хүсэн туслахаас өөр замгүй)

Жимин шанаагаа тулан сууж байтал нэг л мэдэхэд унтчихав. Нүдээ нээвэл хүзүү нь хөшиж бие нь чилсэн байлаа.

Босч хөл гарынхаа бадайрлыг гарган цонхоор харвал гадаа хэдийнээ шөнө дунд болжээ.

Толгойд нь ямар ч санаа байхгүй ч зүгээр л гадуур хүрмээ шүүрч аван гарч гүйлээ.

Нэг л мэдэхэд Хан мөрний эрэг дээр гөлийгөөд сууж байх аж. Үнэндээ тийм ч хоосонгүй, санаа сэтгээгүй биш сэтгэсэн.

Одоо гагцхүү Жонгүг л ирэх дутуу байлаа.

Жимин утсаа аван Жонгүгийн дугаарыг хийн эргэлзэнгүй дарлаа.

Утасны эзэн нилээн хэсэг дуудуулсан ч утас тасрахаас эцсийн мөчид утсаа амжиж авч чадав.

Жиминий ч нүд сэргэн:
-Хээе Жонгүг юу байна даа
(утасны цаана байх хоолой бага зэрэг нойрмог сонсогдож байгаа нь түүний унтаж байсныг илтгэнэ.)

Жимин: Би чамайг унтаж байхад чинь сэрээчихсэн үү?

Жонгүг: Үгүй дээ ярьж болно.

Жимин: Яг одоо Хан мөрний эрэг дээр хүрээд ирээч?

Жонгүг цагаа харан: Одоо юу?

Жимин: Тийм ээ

Жонгүг хэсэг эргэлзэх мэт чимээгүй байсан ч:
-За яахав харин дэмий зүйл байвал чамтай тооцоо бодно гэж мэд

Жимин: Ойлголоо доо ойлголоо золиг чинь гэсээр инээд алдана.

30 Минут хэртээ хүлээлсний эцэст түүний хайрт ирэв.

Жонгүг: яах гэж дуудсан юм?

Жимин өгөх зүйл байна гэсээр хэдэн цаас Жонгүг рүү сунгав.

Жонгүг ийм зүйл хүлээгээгүй байсан тул бага зэрэг гайхан түүний гараас цааснуудыг авав.

Эхний хуудсан дээр нь:
-НАДТАЙ ХАМТ КИНО ҮЗЭХ ЭРХ 

Жонгүг харан бага зэрэг инээд алдан дараагийн хуудсуудыг харвал:

-НАДААС ҮНЭГҮЙ ҮНСЭЛТ АВАХ ЭРХ 

-ХҮССЭН ҮЕДЭЭ ДУУДАЖ ЗАЙРМАГ АВХУУЛАХ ЭРХ

-ХҮССЭН КОФЕГАА ХАМТ УУХ ЭРХ

-ХҮССЭН ҮЕДЭЭ НАМАЙГ ДУУДАХ ЭРХ

-НАДТАЙ ҮЕРХЭХ ЭРХ гэх мэт картууд байх аж.

Жонгүг инээж: Хөөх зайрмагны эрх хүртэл байна

Жимин инээмсэглэн: Чи миний сэтгэлийг мэдэж байгаагаас хойш чи зүгээр надад өөрийгөө өгчихөж болдоггүй юм уу?

Жонгүг: Уучлаарай энэ удаад, гэхдээ энэ эрхийн бичигнүүд таалагдаж байгаа тул өөртөө үлдээлээ.

Жимин: За яахав тэгвэл одоо ганц боломж л үлдсэн гэдгийг сана хэрэв чи зөвшөөрөхгүй бол чи бид хоёрын харилцаа үүгээр өндөрлөх болно шүү!

Жонгүг: Ойлголоо

SOULMATEWhere stories live. Discover now