22

259 19 4
                                    

            Жиминий талаас

Дотор давчидан хоолой зангирна өвдөлтөндөө болоод ч тэр үү өөрийн эрхгүй бүлээн нулимс хацар даган урсахыг мэдэрнэ.

Ахиад л муудаад эхэллээ.

Орноосоо босох өдөр ирэх тусам хэцүү санагдаж, хөдлөх бүрт хамаг яс минь хэдэн хэсэг салж байгаа мэт л... Энэ их өвдөлтийн хажуугаар түүнийг санан бэтгэрэх нь илүү өвтгөж байлаа.

Түүнийг өөрөөсөө түлхэх ч, буцаад ирээсэй гэсэн ганцхан хүсэлтэй.

Өдөр шөнөгүй толгойд минь эргэлдэх түүнийг бодохгүйг хичээн өдөржин унтдаг болов.

Олон мянган бодлууд намайг бүчин авч, энэ тулаанд бага багаар ялагдаж буйгаа мэдэрч байна даа.

Амьсгалахад ч хэцүү санагдах энэ их өвдөлтийг минь нүдээ ширгэтэл харж намайг асрах Тэхёнд үнэхээр талархах ч бүх бие сэтгэл минь түүнийг биш Жонгүгийг л санаж хүсэх нь үнэхээрийн тарчлаантай.

Тархи зүрх хоёр зөрөлдөх ямар хэцүү зовлон бэ?

Үдэш бүр гарыг минь атган олон юм бодлогоширон гуниглан суух Тэхёнийг харах бүрт түүний өмнө гэмшиж түүнийг хайрлаж чадаагүй өөрийгөө буруутгана.

Энэ их бодол сэтгэлийн зовлонгийн хажуугаар биеийн өвдөлт нэмэгдэхэд зүгээр л үхэхийг хүсэж унтах бүрдээ битгий сэрээсэй, үүрд унтчихаасай гэсэн ганцхан бодлыг тээсээр унтана.

Салхи салхилах төдийхөнд хамаг бие минь дагжин чичирч бүх л ясаар минь сийгэн өвтгөх энэ өвдөлт магадгүй түүнийг аймшигтай гомдоосон миний шийтгэл байх. Тэгээд л үхэж ч чадахгүй амьдарч ч чадахгүй амьдын тамд унасан бололтой. Өөрөөр хэлвэл би л энэ тамд өөрийгөө унагаж. Арчаагүй новш юм даа.

Дахиад л нэг гаслантай өглөө...

Толгойгоо эргүүлэн харвал Тэхён гарыг минь тэврээд унтчихаж. Түүнд ямар санагдаж байгааг яагаад ингээд байгааг төсөөлөх ч арга алга.

Гараа жоохон хөдөлгөх төдийд Тэхён нүдээ нухлан сэрлээ.

"Өө чамайг сэрээчихэв үү, уучлаарай ахиад жоохон унт унт"

"Үгүй дээ чи яаж байна"

"Гайгүй ээ..."

Тэхён босч угаалгын өрөөнөөс алчуур норгож ирээд
"Өнөөдөр хөөрхөн харагдах хэрэгтэй" гээд бүлээн алчуураар нүүрийг минь зөөлөн арчиж нарны тос түрхлээ.

"Яагаад? Өнөөдөр ямар нэг чухал өдөр юм уу?"

Тэхён үүнийг сонсоод хэлэх эсэхдээ эргэлзэх мэт хэсэг дуугүй байсны эцэст гүнзгий амьсгаа аван
" Тийм ээ, өнөөдөр хайрт чинь чам дээр ирнэ."

Би юу болоод байгааг ойлгож ядан гайхангуй харахад
"Тийм ээ, чиний бодож байгаа хүн мөн. Жон Жонгүг"

"Юу?.... Гэхдээ..... Тэр яагаад энд?"

"Зүгээр дээ чамайг түүнийг ямар их санаж уулзахыг хүсэж байгааг би мэднэ ээ. Тиймээс л би хэлсэн юм. Сайхан уулзалт болно гэж найдаж байна."

Тэхён үгээ зөөж ядан сулхан хоолойгоор хэлэх нь түүнд ямар байгааг хангалттай ойлгуулна.

Гэсэн ч түүнтэй уулзана гэж бодох төдийд зүрх хүчтэй цохилон догдлолын хажуугаар сандрал айдас ч мэдрэгдэнэ.

"Тэхёнаа. Уучраалай.  Бас баярлалаа"


bichweriig min udaan hvleesend bayrlalaa❤️ odoo 1, 2part orood l duusnaa.
20❤️5💬up ognoo.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 10, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

SOULMATEWhere stories live. Discover now