2

387 46 2
                                    

   Тэр залууг харахыг юунаас ч илүү хүсэж, ядаж нэрийг нь л мэдчихвэл жаргалтай болох мэт санагдан багахан харамсал тээсээр гадуур сэлгүүцэн алхахад минь тэр залуу харагдах шиг болов.

Хэдий буруу харсан байх гэж бодсон ч хэрвээ мөн бол одоо л уулзахгүй бол ахиж хэзээ ч уулзаж чадахгүй гэсэн бодол толгойд минь зурвас хийн цаг алдалгүй  түүний орсон өндөр барилга руу араас нь орлоо

Түүнийг даган явсаар нэг л мэдэхэд дээвэр дээр гараад ирэх нь тэр.

Шалтгааныг нь мэдэхгүй ч үхэхийг хүссэн бололтой дээврийн эрмэг дээр зогсоно.

Яг үнэндээ би ч бас амьдралыг үзэн ядаж үхэхийг л хамгийн ихээр хүссэн шүү дээ. Гэтэл миний амьдрах шалтгаан минь болж гарч ирсэн энэ залуу үхчихвэл надад амьд байгаад байх шалтгаан үлдэхгүй байх.

Тэрүүхэн хугацаанд тэр залууг аврахыг, хамт л байвал хамт үхсэн ч хамаагүй гэж шийдэн түүн дээр очив.

Дээврийн эрмэгт тулан  түүний хажууд зогслоо. Харин тэр надруу хоосон бөгөөд гайхсан харцаар харсан юм.

Тэр: хөөе энд юугаа хийгээд байгаа юм
Би: харахгүй байна уу чамтай л адил үхэх гэж байна

Тэр санаа алдсаар: ямар шалтгаанаар?

Би: амьдрал харанхуйлж үхэхийг хүсэх үедээ нэгэн гайхалтай аялгуу сонссон юм тэр аялгууг тоглож буй эзэн нь өөрөө ямар үзэсгэлэнтэй гэж санана...
надад амьдрах хүсэл өгсөн тэр залуу бол миний амьд явах цорын ганц шалтгаан байсан.
Хэдий энэ галзуу сонсогдож байж болох ч би тэр залууд хайртай болчихсон...
(санаа алдах)

Тэр: тэгээд яасан гэж?

Би: тэр үхэх гэж байхад би амьд яваад яах билээ дээ зүгээр л хоёулаа хамт үсэрцгээе

(гарнаас нь барин би 1хөлөөрөө агаар дээр гишгэхэд тэр залуу уурлан намайг хойш түлхэн миний дээрээс уналаа. "Үнэхээр дулаахан тааламжтай мэдрэмж" Тэр залуу босоод надад уурлана.)

Тэр: хөөе чи тэгээд зүгээр л нэг залуугаас болж үхэх гээ юу?? чи чинь галзуу юм уу??

Би: тэгвэл чи юунаас болж?

Тэр: ээж аав найз нөхөд аль нь ч алга... амьдрах шалтгаангүйгээр цаг нөхцөөн хий дэмий амьдрана гэдэг яг л ял шийтгэл шиг юм.

Би: Зүгээр дээ нэг жижигхэн охин гараад ирэхэд дэлхий нөгөө тийшээ эргэж утга учиртай болж эхэлдэг юм.

Тэр: би гэй....

Би: би ч бас гэй. Удахгүй нэг залуу гарч ирээд чиний амьдралын утга учир болох ч юм билүү
(дотроо маш их баярлан инээмсгэлэв)

Би: Ингэхэд хоёулаа танилцацгаая. Чамайг хэн гэдэг билээ?

Тэр: Жонгүг. Жон Жонгүг.

Би: Таатай байна. Намайг Пак Жимин.

(Жонгүг... үнэхээр сайхан нэр юм. Би энэ л нэрийг мэдэхийг ямар ихээр хүсэж, хоолойг нь л сонсохын тулд үхэхэд ч бэлэн байсан гэдгийг надаас өөр хэн ч үл мэднэ)

SOULMATEWhere stories live. Discover now