•Bitch•

366 41 0
                                    

•••
Дайснаа ялахыг хүсэж байвал
Дайсан шигээ бай
Гэхдээ тэрнээс хэдэн мянга дахин илүү

•••Дайснаа ялахыг хүсэж байвалДайсан шигээ байГэхдээ тэрнээс хэдэн мянга дахин илүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

10 сарын 23-ны 19:00 цагт Ганнамын ***** хорооллын 310 дугаар байшинд үдэшлэгтэй.

Зохион байгуулагч: Их Долоо

Хөөрхөн охидыг дуртайяаа хүлээж авна жүү~

Үдэшлэг...

Дараагийн байгаа хайгаад эхэлчихжээ. Бинго~

Өөрсдөө үүрээ нээгээд өгчихөж байгаа юм биз дээ

Тэдний 128 дахь нь болохоор шийдээд удаж байна. Яагаад заавал 128 дахь нь вэ? Гэж үү? Учир нь тэд нэг охинтой 7 хоногоос хэтэрдэггүй. Харин миний зорилго бол 7 хоног биш 3 сар тэд нартай ойр байх. 7 хон хоног хамт байгаад хаядаг хүмүүс яаж 3 сар гэж бодож байж магадгүй ч энэ онолын хувьд боломжтой. Манай сургуульд дахиж шинэ сурагч шилжиж ирэхгүй. Яагаад гэвэл 3 сарын дараа бид төгсөх болохоор сургуулийн дүнгийн чанарыг алдагдуулахгүй гээд өөр сургуулиас ирсэн хүүхэдтэй ажиллаж цаг үрэхгүй байх зорилго сургуулийн удирдлагууд тавьсан.

Харин тэдний урхиндаа оруулж чадаагүй охид гарын таван хуруунд л багтахаар үлдсэн. Тэдний нэг нь БИ...

Өөр шинэ бай дахиж ирэхгүй, хуучнаа ашиглах дургүй болохоор үлдсэн хэд дээрээ тоглолт хийх гэж үзэх нь ойлгомжтой. Тэр дундаас найрахад хамгийн хэцүүхэн нь би гэдгийг ч бас хамгийн сайн мэдэж байгаа.

Цөмж чаддаггүй хатуу самар нь өөрөө хальсаа дэлгээд өгвөл тэрэн дотор байх амттай самрын амтанд нь хэсэгтээ л бялуурах болно. Намайг өөрөө хүрээд ирэхэд гайхах нь битгий хэл харин ч их баярлана.

3 сар өөртөө уусгаж чадвал тэдний бүх булайг дэлгэж, дахиж нэг ч охиноор тоглож амьдралыг нь сүйрүүлж чадахааргүй болгох болно.

Squid GameWhere stories live. Discover now