•The beginning•

302 42 3
                                    

Эхлэлтэй бол төгсгөлтэй
Эхлэл нь жаргалтай байвал
Төгсгөл нь ч жаргалтай байж болох ч
Бидэнд тийм хувь байхгүй

Эхлэлтэй бол төгсгөлтэйЭхлэл нь жаргалтай байвалТөгсгөл нь ч жаргалтай байж болох чБидэнд тийм хувь байхгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

Цаг 6:20 минут болж байгааг илтгэн дуугарна.

Хичээлдээ явах цаг боллоо...

Гэхдээ надад босох тэнхэл бас хүсэлч байсангүй. Сэрүүлэгний дуугарах чимээг бүдэг бадаг л сонсож, цагний зүг хальт харчихаад гараа сунган унтраах санаатай цаг руу гараа сарвайлгасан ч унтрааж чадалгүй буцаад нойрондро дийлдэн унтчихав.

Хэсэг хугацааны дараа дахин сэрүүлэгний жингэнэх чимээнээр сэрлээ. Энэ удаад арай л сэргэг болчихсон байх ба толгойгоо өндийлгөөд харвал 9:20 минут болж байлаа.

3 цаг унтчихжээ...

3 цаг тасралтгүй дуугарсан сэрүүлгээ унтраачихаад гараа толгой дээрээ тавиад хүндээр санаа алдлаа. Ингэж хэвтэхдээ би өчигдрийн болсон явдлын тухай бодож байсан юм. Ичмээр ч гэлээ сэтгэл догдлуулсан явдал гэж бодов. Бас зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшилчихсан мэт мэдрэмж төрж байсан ч тэрний хэлсэн

~Би удаан тэвчсэн болохоор өнөөдөр тэвчиж чадна. Гэхдээ маргааш, нөгөөдөр, тэрний маргааш чадах эсэхээ би мэдэхгүй

Гэж хэлсэн үгс бодлоос минь огт гарахгүй байв. Тэр яг юуг тэвчсэн гэж?

Хүсэл тачааллаа юу?
Аль эсвэл зүрх сэтгэлээ юу?

Аль нь болохыг мэдэхгүй ч тэрний намайг хүсэж байгааг л би хамгийн сайн мэдэж байна.

•••

Бүхэл бүтэн 2 цагийн хичээлээсээ хоцорчихсон болохоор аль чадахаараа хурдан сургууль руугаа явлаа. Тэднийд ганц удаа очсон биш маргааш нь шууд хичээлээсээ хоцорч байх шив. Аргагүй л ийм энергитэй хүмүүс юмдаа...

Squid GameWhere stories live. Discover now