•Mine•

381 41 4
                                    

Чамайг гэсгээхийн тулд
Чамд би өөрийгөө зориулна
Сэтгэл дотроо уйлах хэдий ч
Нүүрэндээ нулимасаа хатаах нарыг гэрэлтүүлэх болно

Чамайг гэсгээхийн тулдЧамд би өөрийгөө зориулнаСэтгэл дотроо уйлах хэдий чНүүрэндээ нулимасаа хатаах нарыг гэрэлтүүлэх болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

Үдэшлэг болоход хоёр хоног үлдлээ

Өдөр өнгөрөх тусам тэрний намайг харах харц, бидний хоорондын зай улам л ойртохыг би мэдэрч байлаа.

МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ МЭТ ААШЛАХ НЬ
МИНИЙ АРАНШИН

Гэхдээ тэр яагаад ийм өлөн байдаг байнаа?

Яг л идшиндээ үл цадах өлсгөлөн чоно адил юм

Удахгүй үдэшлэг болох болохоор өөрийгөө бэлдэж эхэллээ. Удаан хугацааны турш дасгал хийсэн гоолиг бие, том алаг нүдээ халхалсан өтгөн хөмсөг, нүдний шилээ тайлах цаг нь ирж байна.

Бусад хөвгүүд миний энэ байдлыг хараад арчаагүй, гоо үзэсгэлэнгүй маанаг амьтан гэж боддог ч тэдний эсрэг байр суурьтай байдаг хүн нь ганцхан Жонгүг.

Яг тэгж боддоггүй гэдгээ ил гаргаж байгаагүй ч, яагаад ч юм тэрний бодлыг би мэдрээд байдаг мэт

•••

Үдэшлэг болох өглөө эрт босч бүтэн өдөржингөө хөлийнхөө улыг эргэтэл дэлгүүрээр явж авсан зүйлсээрэй өөрийгөө бэлдэж эхлэв.

Чонын үүрэнд орох гэж байгаа болохоор яг л чоно шиг араншин гаргах хэрэгтэй байсан юм.

Үснээсээ эхэллээ

Бүсэлхийгээр минь татсан урт хар үсээ усан долгион оруулж ороогоод дээшээ pony tail маягтай боов.

Ой шиг өтгөн ургасан хөмсөгөө засаж, том шилээр нуудаг байсан том алаг нүдээ хар өнгийн гялалзсан тень-ээр будаад цагаан өнгийн контурыг зөвхөн нүднийхээ төгсгөл хэсэгт зурж өгөв. Төрөлхийн урт сормуустай болохоор хиймэл сормуус наасангүй.

Squid GameWhere stories live. Discover now