Бороонд чамайг халхлаж өгөх шүхэр чинь баймаар байна
Хараад баясах үзэсгэлэнт цэцэгс чинь баймаар байна
Тэнгэрт дүүлэн нисгэх далавч чинь болохыг хүсч байна
Чамд би өөрийгөө зориулахыг хүсч байна
Намайг хүлээж авах уу...?•••
Өнөөдрийн хичээл нэг л үр дүнтэй байсангүй. Элдэвийн бодлууд толгойд минь эргэлдэж тэднийгээ ч удирдаж чадахгүйд хүрчихэв.
Сэтгэхүйгээр нь тоглох гэж байгаад өөрөө сэтгэхгүйгээрээ тоглуулчихав уу...
~Жиён! Хичээл тараад юу хийх гэж байна даа?
Эрүүгээ тулан надаас ийн асуув.
~Номын сан явна
Товчхон бөгөөд тодорхой хариултыг өглөө.
~Номын сан гэнээ, шал уйтгартай юм. Чи тэнд юу хийдэг юм?
~Хичээл
~Энд хангалттай олон цаг хичээл хийж байхад дахиад номын сан явах хэрэг байгаа юм уу?
~Мэдээж байгаа. Төгсөх анги болохоор бүр ч илүү байгаа.
~Төгсөх анги байхаар юу гэж? Нэг л мэдэхэд төгсөөд, их сургуульд ороод ажил дээр гарна. Хэзээдээ аз жаргал баяр баяслыг мэдрэх болж байна?
Би нүдээ эргэлдүүлсээр
~Юу гээч! Чамд хичээлээс илүү баяр баясал, зугаа цэнгэл чухал байж болох ч миний хувьд тийм биш. Би хичээлээ хийж байж л тэр баяслыг мэдэрч чадна чам шиг хүссэн үедээ хүссэн бүхнээ хийгээд яваад байдаг хүмүүс тийм ч олон биш
Цүнхэндээ дэвтэр номоо хийж дуусгаад ийн хэлчихээд түрүүлээд ангиас гарлаа. Арай муухай загначихсан юм шиг санагдаж байгаа ч ингэж л хэлэхгүй бол сэтгэл минь амрахгүй байсан юм. Уг нь хамтдаа байгаад, илүү дотносох ёстой ч тэгье гэсэн бодол огтхон ч төрөхгүй байгаа нь үнэхээр хачин юм. Тэрнийг надруу ойртох тусам би тэрнээс холдохыг хүсээд байх шиг.
YOU ARE READING
Squid Game
Romance-Охин минь муу залуусаас хол байх ёстой -Учир нь тэд зүрх сэтгэлийг чинь шархлуулаад хаях болно -Ээжээ, яагаад муу залуусын зүрх сэтгэлийг шархлуулаад хаядаг муу охид байж болохгүй гэж?!