💜Enough for you💜

272 26 7
                                    

Аялал өндөрлөж бид бүгд гэртээ харьцгаахаар ачаа тээшээ баглаж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аялал өндөрлөж бид бүгд гэртээ харьцгаахаар ачаа тээшээ баглаж байлаа. Хэзээ дуусна даа гэж бодож эхлүүлсэн энэ амралт нүд ирмэх зуурт л дуусчих нь тэр. Төсөөлж байсан ч лан хэзээд тэвчээрийг минь барж, намайг сонголтоосоо эргэж буцахад хүргэдэг тэр нэгэн энэ удаад ч мөн адил зорилгодоо хүрсэн. 

"Долоо хоног ямар хурдан болчхов оо?"

Жэин тээшээ янзалж байх зуураа над руу инээмсэглэн харсаар хэлэхэд нь би чимээгүйхэн толгой дохив. Намайг нэг л биш байгааг анзаарсан бололтой тэр орон дээрээс боссоор ард минь хүрч ирэн намайг тэврэх нь тэр. Үнэхээр юу ч алга!

Нурууг минь төөнөх ч, зүрхэнд минь үл хүрч чадах халуун элчээрээ намайг төөнөсөөр "Яасан? Найзуудаасаа сална гэж бодохоор хэцүү байгаа юм уу?" асуухад нь би мөрөө давуулан эргэж харсаар толгой сэгсрэв. 

"Үгүй дээ, зүгээр л бага зэрэг ядарсан хэрэг. Аялалд явна гэсэн нэртэйгээр долоо хоног л наргиж цэнгэлээ шүү дээ"

Жэин "Тийм байх нь ээ. Гэхдээ та нар ирэх жил ч бас хамт явах байх гэдэгт итгэлтэй байна" санаа алдсаар надаас салан эргэж орон дээр суугаад, үргэлжлүүлэн тээшээ янзаллаа. 

"Үгүй дээ, бид ахиж явахгүй. Найзууд минь бие биетэйгээ эвтэй найртай дотно байдаг ч, бид бүгд өөрсдийн карьер болон ажил амьдралаа бүхнээс дээгүүр тавьдаг хүмүүс. Бидний амьдралд ганц олдсон нь л энэ байх. Үнэндээ бид ахиж царай царайгаа хараад нэг газар бөөнөөрөө цугларах эсэхийг үнэхээр мэдэхгүй байна" 

Намайг ийн хэлэхэд, Жэин толгой дохисоор "Тийм байх нь ээ. Тэгвэл ч бас жаахан гунигтай л юм. Гэхдээ найзууд чинь үнэхээр мундаг хүмүүс юм аа. Би чамайг Хан Жэмин-тэй найзууд байна гэж үнэхээр төсөөлөөгүй шүү! Миний хамгийн ихээр шүтэн биширдэг загвар өмсөгч гэдгийг мэддэг хэрнээ хэлээгүйг чинь бодохоор жаахан гомдолтой байна. Мэдсэн бол арай эрт уулзах боломж надад олдох ч байсан юм билүү?" хошуугаа унжуулан хэлэв. Би хэлсэн ч, тэр итгэх байсан гэж үү? Үгүй ээ, тэр итгэх байсан. Гэхдээ тэглээ гээд юу гэж? Би өөрөө ч тэр хүнтэй гурван жилийн турш уулзаж чадалгүй амьдарч байхад, яаж түүнийг уулзуулах билээ дээ?

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: Deja vu |LDM|Where stories live. Discover now