Зорьсон газартаа ирсний дараа бид өөрсдийн байрлах байшингийн гадаа машинаа байрлуулчхаад, бууцгаав. Миний хувьд би БэмБэм-ийн машинд тухтай гэгч нь унтаж ирсэн учир бусад шигээ ядарсангүй. Харин ч цоглог гэгч нь байшингийн эргэн тойрныг үзэж сонирхсон юм.
Бяцхан тойрон аяллаасаа хүрч ирэхэд, залуус хэдийн ачаа бараагаа оруулж эхэлсэн байлаа. Би тэдэнтэй нэгдэн БэмБэм-ийн машинаас ачаагаа аван дотогш орох зуураа Югём-с хаана хуваарилагдсанаа асуув.
"Чи Жэмин-тэй хамт гурван давхрын өрөөнд орохоор болсон. Баруун гар талын шатаар өгсөөрэй"
Югём ийн хэлчхээд намайг зөрөн явахад нь би талархсанаа хэлээд баруун гар тийшээ эргэлээ. Тэгээд цаана буланд байх шат руу явах зуураа замд минь Жэмин зогсож байхтай таарсан юм.
Тэр хаашаа ч юм дээш харан зогсох бөгөөд харц нь бага зэрэг жихүүдэс хүргэм хоосон харагдаж байх нь тэр. Би түүний ширтэж буй зүг харвал, Инү найз охиныхоо ачааг аван түүнд иймэрхүү зүйл хийх хэрэггүй, бүгдийг нь тэр өөрөө хийхийг мөн зүгээр л амрахыг үүрэг даалгавар болгон өгч байхтай тааралдав.
Инү Жэмин хоёр үнэхээр сайхан хосууд байсан. Тэд энэ дэлхий дээр юу юунаас илүү биесээ ойлгодог, халамжилдаг тийм л хүмүүс байсныг санаж байна. Яг л бурхнаас заяагдсан мэт! Нэгэн цагт би ч бас тэдэн шиг дурлалтай учрахыг мөрөөдөж явснаа нуухгүй. Гэхдээ юу юунаас илүү харамсалтай нэг зүйл нь одоо тэд гэж байхаа больсонд оршиж байгаа юм. Одоо Инү болон Жэмин гэхийн орон Инү болон Жэин мөн Жэмин болон өөр хэн нэгэн гэх л үгс бидний амнаас гарцгаах болно. Хосууд салахаар тэр их хайр нь хаашаа оддог юм бол гэх үгийг сошиалаас олон ч удаа харсан байх. Тийм ээ, тэр их хайр нь хаашаа оддог юм бол? Магад тэд үүнийгээ сэтгэлийнхээ мухарт цоожилчихдог байх. Өөрсдөө ч ахин гаргаж хүчрэхгүй тийм гүнд түгжиж хаячхаад, өмнө огт байгаагүй аятай аашилдаг бололтой. Гэхдээ хэрэв энэ үнэн бол би тэднийг өөрсдөө ч олж чадахааргүй тийм гүнд цоожлоогүй байгаасай хэмээн найдна. Учир нь тэдний хувьд Инү, Жэмин хоёр бол өөр хэнээр ч орлуулшгүй тийм үнэ цэнтэй, нандин учралууд шүү дээ.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] My🆔: Deja vu |LDM|
FanfictionБид найзууд болсон. Бид хосууд болсон. Харин дараа нь би зүгээр л чиний deja vu болсон... 👩🏻❤️👨🏻My ID series: 4th book👩🏻❤️👨🏻 Inspired by Olivia Rodrigo SOUR album.