***
Вонён: Луна!Би: Сайн уу? Чи ч бас дүүгээ авахаар ирээ юу?
Жан Вонён бол манай сургуулийн хамгийн алдартай охин.Тэр бол төрмөл урлагын хүн!Харин би...Хичээлдээ муу,царай бол байдаг л нэг түгээмэл царай,ааш уу?яриад ч хэрэггүй!
Жонвон Вонён хоёр жил гаруй үерхсэн.Бүгд л тэднийг их удаан үерхэнэ,бараг гэрлэнэ гэж боддог байсан ч нэгнийгээ хардсаар байгаад салсан.Хэдий салсан ч сайн найз гэх нэрэн доор үргэлж нэгнийгээ асарч халамжлаж байдаг.
Вонён: Тхх,Ёооо...
Би: Чи бас яачихаа вэ?
Вонён: Ичиж үхлээээээ!...
Би: За ярь сонсъё.
Вонён: Өчигдөр дууны багш намайг өнгө алдлаа гээд аймар загинаад би уйлсан даа,тэгэхэд Жонвон аргадахад буцаад тэрэнд татагдаад байсан...Тэгээд өчигдөр орой сайн хүнийг нь асуусан чинь намайг гэсэн байхгүй юу,тэгэхээр нь шууд буцаад нийлье ээ гэсэн чинь 'маргааш хариулъя" гэсэн юм.
Би: А-аан...Чамд сайн байжээ...
Вонён: Тэгээд дөнгөж сая надад хариултаа хэлсэн юм.
Би: Юу гэж?...
Вонён: "Хэрэггүй байхаа л гэж бодож байна.. " гэсэн...Аа,ичиж үхлээ!
Би: Уучлаарай...
Вонён: Юунд?
Түүнд юу болсон бүгдийг эвтэйхэн тайлбарлаад салах болноо.Тэгээд тэр чамд зөвшөөрнө гээд хэлчихсэн.
Вонён: Миний бодлоор Жонвон намайг зүгээр л хардаад уурласандаа зөвшөөрөлгүй чамд зөвшөөрсөн байх.
Би: Заза.Би Жонвонд хэлээд салчих болохоор чи битгий санаа зов доо..
Вонён: Хурдан шийдэхгүй бол би шилжинэ шүү!
Муухай юм...Вонён шилжвэл надаас болсон гэж бодоод гэмшсэндээ унтаж ч,хоол идэж ч чадахгүйг мэдсээр байж ингэж хэлээд...
***
Багадаа хайрыг үүрд гэж боддог байлаа,тэгээд үерхсэн удалгүй салсан жоохон ч байж дээ.Дунд ангид ороод үүрд биш үхэн үхтэл хайрлана гэсэнтэй нь үерхсэн удалгүй хаягдсан.
Хайр гэдэг хэсэгхэн зуурын жаргал гэж бодоход хүргэсэн ч эцэг эхийгээ харахаар зөв хүнтэйгээ үерхээд гэрлэмээр ч юм шиг...
Ээж үнэхээр муухай ааштай эмгэн шиг үглээ гэхдээ аавын хажууд байхаараа л нялхарчихдаг.Яг аав шигээ хүний дэргэд насаараа жаргалтай баймаар байна...
![](https://img.wattpad.com/cover/305493556-288-k93094.jpg)
YOU ARE READING
THE PATHS CONNECTED ||Completed||
KurzgeschichtenДүүгийнхээ найзад дурлах зүгээр үү? "МЭДЭЭЖ!" Насны зөрүүтэй залуутай болзоод дэмий ч гэлээ тэр залуу чинь царайлаг бол...НАЙРААД АВ ОХИН МИНЬ!