Ххх "Воние"
Ардаас намайг дуудах шингэхэн хоолой.Эргэж харахгүй байсан ч хэн гэдгийг нь хэлж чадахаар байна,аргагүй шүү дээ тэр хүн л зөвхөн намайг ингэж дууддаг,мөн тэгж их сонсохыг хүссэн түүний минь хоолой байхад...
Эргэж харах эсэхтэй эргэлзэн зогслоо.Хэрвээ би эргээд харчихвал тэр байхгүй бол би яах вэ?Зүгээр л яг өмнөх шигээ хий юм сонссон бол яах вэ?Юу гээч,би зүгээр л хойшоо харах хэрэгтэй.
Би зориглосоон...Тэр мөн байсан.Энгэртээ нааж дахин хэзээ ч тавьж явуулахгүйгээр тэврэхийг хүссэн.Миний гурван жилийн турш үнэрлэхийг хүссэн зөвхөн түүнээс минь л үнэртдэг анхилуун үнэр,үнсэхийг хүссэн булбарай уруул,юунаас ч илүү намайг өөртөө уусгадаг хайр татам харц нь гээд бүгд...
Цаг хугацаа зогссон мэт л нэгэн рүүгээ ширтэн зогсох байдлыг тэр тасалдуулан ам нээлээ.
"Сайн сууж байсан уу?"
"Би таньгүйгээр сайн байна гэж үү?"
"Асуултыг асуултаар хариулдаг зан чинь хэвээрээ байх шив"
"Харин л дээ...Та юу мэдэхэв"
"Бараг бүгдийг...залуусаас үргэлж чиний тухай асуудаг байсан"
"Харин би үгүй"
Эргээд л нөгөө чимээгүй байдал...Тэгж их санасан хүн маань яг урд минь байхад яаж ч чадахгүй байх юм.Дахиад л тэр чимээгүй байдлыг эвдлээ.
"Санасан шүү"
"Намайг мартсан л гэж бодсон..."
"Яаж мартах билээ бүхэл бүтэн хүнийг"
"Тийм л юм бол ганц зурвас бичичихэд яахав дээ!"
"Хөөх манай жоохноо ийм ууртай байлуу?"
"Уур биш гомдол."
"Нэг газар сууж ярилцах уу?"
"Завгүй байна.Лекцтэй"
"Уурлаж гомдож байгааг чинь ойлгож байгаа ч тайлбарлах боломж өгөөч..."
"Өнгөрсөн явдал,харин бид одоо-д байна"
Өөр илүү дутуу зүйл хэлэлгүй зүгээр л сургуулийн зүг хөлөө чирэн явахад тэр ч араас юм хэлсэнгүй.Юунд найдсан юм бол Ян Жонвон?
***
Өнөөдрийн лекцэнд дуурийн гарал үүслийн талаар үзсэн.Урлагаар явах гэж байгаа бол үүсэл гарлыг нь мэдэх мэдээжийн хэрэг ч гэсэн би дууриар явахгүй юмсан...Тэгээд ч дуурийн талаар аль дунд ангид заадаг биз дээ?Утга учиргүй бодлуудаа ургуулан бодсоор сургуулийн хашаанд ирчихсэн байлаа.Хаалганы дэргэд Луна нүна утсаа харан зогсож байлаа.Намайг хайж ирээгүй байлгүй дээ?
Луна "Жонвон-а,лекц нь дуусчихсан уу?"
Би "Таньд хамаагүй ээ,замаас холд"
Луна "Алив ээ,Тавхан минут л зарцуулчих тэхүү?"
Хэлсэн үгийг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гарган хаалгаар гархад ардаас Хисын хён,Ники хоёр гарч ирээд хоёр гараас чирээд ойролцоох кафед орууллаа.Хойноос Луна нүна ч орж ирэн,би гарах гэсэн боловч хоёр арьс чинь мөрөн дээр дараад босгодоггүй ээ.
Хисын "Эхлээд тайлбарыг нь сонс"
Би "За даа за.Гар тавиадах!"
Луна "Тэр үед би ч гэсэн үлдэхийг хүссэн ч заавал явах шаардлагатай болсон юмаа"
Ники "Аав авто осолд ороод амь нас нь дээсэн дөрөөн дээр байна гэхээр нь бид 2 санд мэнд л явсан"
Би "Тэгээд ганцхан удаа холбоо барьёихад болно доо"
Луна "Ээжтэй ээлжилж аавых асраад завгүй ядаж байхад утасаа эвдэлчихсэн"
Би "Ники байсан биздээ"
Луна "Энэ монди ямар ч хэрэг болоогүй ээ.Гэрт хоол зөөдөг баатар болж үлдсэн ч хоол хийж байгаад гал тогоо шатаачихсан.Тэгээд л тийм эрт Рикиг буцаачихсан хэрэг"
Ники "Хэн танийг надаар хоол хийлгэ гэсэн юм!"
Луна "Өөр хүн байхгүй болоод л тэгсэн байгаа шд!"
Би "Тэгээд одоо ноён Нишимура зүгээр юмуу?"
Луна "Гайгүй болохоор нь л би ирж байна шүү дээ"
Би "Ингээд л хэлчихгүй"
Луна "Чи чинь л өөрөө надаас зугтаад байсан шд..."

YOU ARE READING
THE PATHS CONNECTED ||Completed||
Short StoryДүүгийнхээ найзад дурлах зүгээр үү? "МЭДЭЭЖ!" Насны зөрүүтэй залуутай болзоод дэмий ч гэлээ тэр залуу чинь царайлаг бол...НАЙРААД АВ ОХИН МИНЬ!