7. NEW LOOK

423 45 6
                                    

Оройн 7 цаг орчимын үед Луна болон залуус нөгөө л нэг байдгаараа утга учиргүй маргаан хийж байхад хонхны дуу Никигийн аврал болж уурандаа багтарч үхэх гэж байсан Луна хаалга нээлээ.

Хаалгаар итгэл дүүрэн алхан орж ирэх Жонвоныг хараад бүгд л уулга алдацгаана.Аргагүй шүү дээ үргэлж л харж байгаа хүмүүсийг хүртэл тайвшируулам дөлгөөхөн хувцасладаг байсан хүүхэд чинь одоо хар бариу өмд,тас хар урт түрүүтэй гутал,тэгсэнээ бүр хар сорочкон дээрээ хав хар өнгийн савхи өмсчихсөн,хөөрхөөн сэгсгэр байдаг байсан үсээ хойш нь гелдчихсэн байх аж.

Тэр ч байтугай үг үйлдэл нь хүртэл огт өөр хүн шиг...Өмнөх Жонвон байсан бол орж ирчихээд л шууд мэндлэн инээсээр яриа өдөх байсан бол энэ удаад тэр юу ч хэлэлгүй орж савхиа тайлан буйдан руу шидээд утсаа гөлрөн сууна.

Хисын: Жонвон аа чи зүгээр үү?

Жонвон: Тийм.

Утсаа оролдсон хэвээр хэнэг ч үгүй хээв нэг хариулсанд нь бусад нь бүр ч балмагдлаа.

Ники: Хён зүгээр сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хүргээд өгчих үү?

Жэйк: Шинэ төрхөө харуулна гээд байсан энэ юм байхдаа?

Сонү: Тийм л бололтой...

Хисын: Эсвэл зүгээр л Никигийн хэлсэнээр хүргээд өгчих үү?

Жэй: Тэр нь дээр бололтой.

Тэднийг шивэр авир хийж байхад Жонвон нэг цэхэлзчихээд утсаа эргэн оролдоно.Ники түүнийг чирж өрөөндөө оруулан хаалгаа хаалаа.

Ники: Тэнэгээ чамд юу тохиолдоо вэ?

Жонвон: Луна эгчийн сонирхол шиг харагдахгүй байна уу?

Ники: Өө муу хүн дүрст мал!Нүнад чи байгаагаараа л таалагддаг байхад өөрийгөө өррчилж яах гээв?

Жонвон: Сонү хён хэлсэн шд.Намайг яав ч эгчийн сонирхол биш гээд...

Ники: Өмнөхөөрөө байсан бол дээр байсан юм.Одоо бол чи бүр ч биш!

Жонвон: Яагаад??

Ники: Чи эгчийг мэднэ дээ,тэр соёлгүй хүнд дургүй.Чи сая орж ирчихээд их бүдүүлэг байсан.

Жонвон: Угххх...Би одоо яах уу?

Ники: Яагаад надаас асуугаад байгаа юм.

Тэд өрөөнөөс гарахад бусад нь нухацтай гэгч нь тэднийг гөлрөн сууна.

Жонвон: Нүна~~~Сая уучлаарай,бүдүүлэг байчихлаа...

"Ёоо..." эцэст нь бүгдийнх нь санаа амарч уртаар санаа алдлаа.Ядаж л тэр эргээд эелдэг залуу боллоо шүү дээ.

THE PATHS CONNECTED ||Completed||Where stories live. Discover now