«Би өөрийгөө эд бараа мэтээр боддоггүй ч, олон хүн намайг тэгж хардаг гэдэгт итгэлтэй байна.»
— Чамд шинэ бие хамгаалагч хэрэгтэй.
Намрын бороотой, бүрхэг саарал өдрүүдэд давтан унших дуртай Маргарет Митчеллийн "Салхинд туугдагсад"-аас харцаа салгалгүйгээр Тэхён залхуутай гэгч нь мөрөө хавчив. Энэ ном тэрнийг тайвшруулдаг.
— За.
— Наад номноосоо салаач дээ. Хараад байхад чамд өөрийн чинь аюулгүй байдал ерөөсөө хамаагүй юм шиг байна! – Гараа савчсаар Стивен дуугаа өндөрсгөх бол Тэхён номоо хаалгүйгээр цээжин дээрээ тавиад бачуурч ядах менежертээ анхаарал хандуулав.
— Юу ч ойлгохгүй юм. Чи дандаа өөртөө бас агентлагт таалагдах хүмүүсийг олчихдог биз дээ. Миний бодлыг авч үздэг билүү? – Далай дээгүүр нисэх онгоцны нэгдүгээр зэргэллийн суудлаас тэдний яриаг хэн ч сонсохгүй ч Тэхён тайван бүр үл ялиг чимээгүй ярьна.
— Битгий гоншигноод бай.
— Тэгэх санаа ч байсангүй.
Нислэгийн үлдсэн хугацаа онгоцны ахмадын хаа нэг хэлэх үгнээс өөр яриагүйгээр чимээгүйд өнгөрөв.
Гэртээ харих зам нэгэн хэвийн. Үймээн самуун, папараци, хурц гэрлүүд, чанга яриа, орилоон, бүгчим агаар, зуу зуун асуулт... Тэхён од шүү дээ.
Хараал идсэн дэлхийн хэмжээний од. Дуучин, жүжигчин, хөтлөгч, загвар өмсөгч... Өөрөө ч хэн гэдгээ мэдэхээ больчихсон. Дахиад хэн болгох бол? Урт ээмэг зүүлгээд, гэрэлтсэн, бие нь харагдах тунгалаг хувцас өмсгөөд дахиад хаашаа чихэх бол?
Од.
Үндэсний бахархал, Солонгосын алтан хоолой, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй царай, секс бэлэг тэмдэг, сая сая хүний шүтээн...
Харин Тэхёний бөөлжис цутгадаг. Шууд утгаараа. Тэр өөрийгөө яг л гараас гар дамжиж хаа ч хамаагүй хөглөрөх, сайхныг нь биширч болох бүхий л газарт хийж болох гоёл шиг шиг мэдэрдэг.
Инээмсгэлэл, инээмсгэлэл, инээмсгэлэл... Тэрнээс зөвхөн инээмсгэлэл шаардана. Янз янзын. Үзэсгэлэнтэй, сээтгэнүүр, тачаангуй, хурц! Гэхдээ хэзээ ч чин сэтгэлийн биш. Тэхёны жинхэнэ инээмсгэлэл ч гэсэн хурц бас нүүр дүүрэн, эгдүүтэй бас дөрвөлжин, гэхдээ хэнд ч сонирхолтой биш.
Тэр өөрийн инээдийг таван жил хараагүй. Зургаа ч юм уу? Эсвэл бүр долоо ч байж болно. Яг үнэндээ уртаас урт, арван жил, хязгааргүй олон жил. Тэхён хорин долоон настай. Тэр шоу бизнесийн ертөнцөнд эрх чөлөө, жинхэнэ аз жаргал гэх зүйлсийг мартатлаа арван долоон наснаасаа хойш эргэлджээ. Хайр? Ийм утгатай үг байдгийг ч тэр мэдэхгүй. Хайр байдаг гэж үү? Үнэхээр үү? Толь бичиг өгөөч.
YOU ARE READING
Од гэрэлтэхээ болиход
RomanceЖонгүг түүний сэтгэлийг аврах биш, биеийг хамгаалах ёстой байсан.