Part 4

45 9 2
                                    

Жонгүг хүмүүсийн анхаарлыг татахгүй гэсэндээ энгийн хувцас өмссөн хоёр хамгаалагчийн хамт Тэхёнийг хүлээн машины хажууд зогсоно. Гадаа бороо орж, нар хэдийн манан дунд алга болжээ.

Нимгэн хоолойтой цамцны цаанаас савхин хүрмэнд дарагдсан гар буу хавирга нухна.

— Одоо дахиад эхлэх нь дээ, — Жонгүг зөв санаж байвал, Жон гэх хамгаалагч ийн хэлэнгээ шүлсээ хаяна.

— Юу эхэлнэ гэж? — шүхрээ чангахан атгангаа асууна. Тэхён яарахгүй байгаа нь илт.

— Тамтай, удаан янз бүрийн дэлгүүр хэсэлт, яаж ядарсанаа ярьсан гонгиноо эсвэл хараал идсэн шаазан дээрх эрвээхийг магтсан тэнэг бишрэл... — Жон яг л дэлхийн бүх зовлон нуруун дээр нь байгаа мэтээр санаа алдана.

Жонгүг яг энэ үед л гэрт эргэж ирээд шууд энэ залууг ажлаас нь хална гэж шийдэв.

Жонгүгд маш олон зүйл ямар ч хамаагүй. Тэрний хүмүүс ажлаа л төгс гүйцэтгэж байвал хангалттай. Гэхдээ хүндлэл гэх зүйл түүнд хамаатай. Жоны үг Тэхёнийг оддын өвчин туссан тэнэг залуугаас өөр хэн ч биш гэж орилсноос өөрцгүй.

Хоёр дахь хамгаалагч чимээгүй тамхиа татна. Жоноос хамаагүй ухаантай нь илт, ядаж л таалагдахгүй байсан ч амаа хамхиж чадаж байна.

— Чиний үүрэг юу юм? — Өөрийн хүнд, хурц харцаар Жон руу харах Жонгүгийн хоолой мөснөөс ч хүйтэн сонсогдоно.

— Хамгаалах, — айдас дүүрэн харцаар аль болох холыг харангаа хариулна. Мэдээж Жонгүгийн хэн гэдэг, юу хийж явсныг энэ гэрийн бүх хүн сонссон. 

— Яг тийм. Чиний үүрэгт асуугаагүй байхад илүү юм чалчих гэж байсныг санахгүй байна.

Жон шүдээ зуун, толгой дохино. Хацар, чих нь айсандаа улайж, уураа барьж ядна. 

Тэхён борооноос зугтан, толгой дээрээ биеийн өнгийн нөмрөг нөмрөн гүйсээр гарч ирэв.

Жонгүг тэр чигтээ хөлдчих шиг. Тэхён гэрэлтэж байлаа. Тэр яг л зөөлөн өд шиг харагдана. Нэхмэл бор өнгийн цамцны цаанаас харагдах цагаан футболка, өргөн хүрэн өмд тухтай, зөөлөн төрхийг бүтээжээ. Зурагтаар гаргадгаас тэс өөр, жинхэнэ Тэхёний хэв маяг.

— Уучлаарай! Би дахиад л хоцорчихлоо! Малгайгаа хайгаад олдоггүй,  — түүнийг харсаар тодоор инээмсгэлэх Тэхёны цээж гүйснээс болоод түнхэлзэнэ.

— Зүгээр дээ.

Тэхён, Жонгүгтай нэг машины арын суудалд суух бол Жон хоёр дахь хамгаалагчийн хамтаар араас дагах машинд суув.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 14, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Од гэрэлтэхээ болиходWhere stories live. Discover now