— Тэгээд дуучны бие хамгаалагч болох юм уу? – Жонгүг хэрэгтэй зүйлсээ цуглуулах хооронд Жимин жуумалзан буйдан дээр нь өнхөрсөөр, – Тэхён эелдэг зангаараа танигдсан хүн биш дээ.— Бас хамгаалалтын албаны дарга, – анхаарал хандуулаагүй чигтээ нэмсээр, – Надад тэр хүний хаана ажилладаг, ямар ааш зантай нь хамаагүй.
— Чамд угаасаа юу хамаагүй. Чи ядаж тэрний талаар ямар нэг юм мэдэх үү? – Жимин залхуутай гэгч нь асууна. Амралттай байгаа болохоор үд болтол унтаж ер нь сэтгэл нь юу хүссэнийг хийнэ.
— Би чинийхээр агуйд амьдардаг уу? – Жонгүг бүх шүдээ ярзайлган инээх Жимин рүү хараад, – Би Ким Тэхён гэж хэн гэдгийг мэднэ.
— Яаж ч байсан гутлыг нь арчиж, уух юмыг нь зөөх л болно доо, – даажигнахаа болихгүйгээр буйдан дээр муур шиг эргэлдэнэ.
— Би тэрний асрагч биш, бие хамгаалагч болно.
— Чи сая хоёр адилхан зүйл нэрлэчихлээ!
Жонгүг ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүйгээр хэрэгтэй зүйлсээ цуглуулна. Цагийн дараа Ким Тэхёний гэрлүү хүргэж өгөх машин ирэхэд тэр бэлэн байх ёстой. Дуучинд түүний хамгаалалт хэрэггүй болох хүртэл Жонгүг тэр гэрт амьдрах хэрэгтэй. Албан ёсоор ажлын өдөр маргааш эхлэх ч бодит байдал дээр очсон цагаас эхлээд гэдгийг тэр сайн мэдэж байв.
Жонгүг огтхон ч сандарсангүй. Энэ бол зүгээр л ажил. Энэнээс өмнө тэр АНУ-гийн томоохон улс төрчийн бие хамгаалагч байсан бол тэрний өмнө Холивуудын жүжигчнийг нэг жил хамгаалсан. Жонгүг хэзээ ч үйлчлүүлэгчдээ дасдаггүй. Хэзээ ч тэдний орилоон, нулимс, хийрхэлийг ойр тусгаж авдаггүй. Түүнийг гайхшуулах юм байхгүй болчихсон. Барагтай бол уурлуулах эсвэл биеээ барихыг нь болиулах боломжгүй. Энэ амьдралдаа олон хүнтэй учирсан болохоор Тэхёний хүсэл, шаардлагын учрыг олчихно гэдэгтэй итгэлтэй байгаа. Хэрвээ цуу ярианд итгэх юм бол тэнд хэтрүүлсэн эго, өөрийгөө хайрлах хайраас өөр онц юм байхгүй. Жонгүгд бол энэ бүхэн зүгээр л хоосон зүйлс. Тэр зүгээр ажлаа хийхэд болно. Бас үүнд садаа болох зүйл цөөхөн.
Гэхдээ ямар азаар Жонгүг цуу ярианд итгэлгүй тархиараа боддог юм. Тэр Ким Тэхёноос юу ч хүлээгээгүй.
— Надад чиний тайван байдал байсан ч болоосой.
— Чи хэт хөөрөлтэй, миний байдал чамд яагаад ч туслахгүй. – Жонгүг мөрөө хавчингаа цүнхээ хаав. Тийм ч их ачаа байхгүй. Хөнгөхөн амьдралд дуртай нэгэн. - Юнги та хоёр хэзээ явах юм?
YOU ARE READING
Од гэрэлтэхээ болиход
RomanceЖонгүг түүний сэтгэлийг аврах биш, биеийг хамгаалах ёстой байсан.