Би маш олон зүйлсээс айдаг л даа. Тоочоод байвал барахгүйгээр их... гэхдээ нэг айдас миний сэтгэлд одоо хүртэл мэдрэгдэж, бодох төдийд л амьдрах утгагүй мэт санагдана.
Сул дорой тул эсэргүүцсэн эсэргүүцэл бүхэн нулимс болон урсана. Шувуу дуугарч үүр цайна.
Эцсээ хүртэл тэмцэнэ. Би нэг их бурхан шүтдэггүй ч дажгүй шүтлэгтэй гэж боддог. Цагаа тулхаар бурхан ч биш ээж ч биш гагц нэг хүн л бодогдоно. Тэр хүн гарч ирээл намайг аврах юм шиг, тэр хүн л хамгаалах юм шиг, байдал буруугаар эргэвэл би яах ёстойгоо мэдэхгүй байна. Үнэхээр л би энд ирэх хувь тавилантай байсан хэрэг үү, надад өөр сонголт байсан биз дээ, магадгүй энэ миний амьдралд бий болсон хамгийн чухал сургамж байх. Хэнд ч бүү итгэ. Өөртөө л үнэнч бай.
YOU ARE READING
Өдрийн тэмдэглэл
Short StoryЗүгээр л хэнд ч хэлж чаддаггүй зүйлс (Битгий уншаарай гойд зүйл байхгүй)