Аз жаргалтай, сонирхолтой эхлэл байсан. Тэр өөрийнхөө орон зайг үлдээчихээд алга болчихсон. Гэнэт алга болчихсон. Маш том орон зай. Би түүний нөлөөллөөр бага багаар өөрчлөгдөж байсан юмсан. Муу зуршлаа багасгаж, өглөө сэрэхдээ зөвхөн түүнийг бодож, түүнийг өөрийнхөө төсөөлөлд оруулж үргэлж хамт байдаг байсан. Гэвч тэр алга болчихсон. Өөр хэн нэгнийг дагаад явчихсан байх. Тэр мөчөөс хойш нилээдгүй хоног өнгөрсөн байвч хуучин чатнуудаа уншаад би уйлдаг. Би уйлж байна. Өөрийн эрхгүй нүднээс минь гарах ус. Түүнийг харамлаж байна. Инээдтэй юм.
YOU ARE READING
Өдрийн тэмдэглэл
Short StoryЗүгээр л хэнд ч хэлж чаддаггүй зүйлс (Битгий уншаарай гойд зүйл байхгүй)