Бас л бороо… Энэ үнэхээр залхуутай юм. Гэрээс гарахгүй гэж бодтол найзынхаа шахалтаар бүжгэнд орохоор болов.
1 цаг өнгөрлөө энд үнэхээр уйтгартай байна. Түр салхилахаар гарахад утсаар ярьж байгаа туранхайдуу охинтой харц тулгарав. (түг түг түг…)
Буцаж ороод суугаад л байв. Тэр охин үнэхээр удаан утсаар ярьлаа найз бандитай байх гэж бодохын сацуу дисконы ая явж эхлэв. Тэр үнэхээр цоглог юм гээч…
Уянгын ая~ би түүн лүү очоод гараа сунгатал тэр над луу их удаан ширтэв. Түүний нүд үнэхээр үзэсгэлэнтэй юм.
1,2… тэр миний хөлөн дээр гишгэчихлээ.
"… " Хэлсэн үгийг нь сонсоод өөрийн эрхгүй инээмсэглэв, ичиж байгаа нь өхөөрдөм юм гээч.
Нүдний шилтэй энгийн нэг охин. гэхдээ түүний гарыг атгаад л баймаар…
•
•
Юуу энэ ая арай хурдан дуусчихав уу?
-
Тамхины үнэрээ арилгах гээд гадаа нилээд зогслоо.
Дахин түүн дээрээ очиход зүрхнийхээ цохилтыг улам ихээр мэдэрч түүнийгээ тэврэн авлаа.Өхөөрдөм модон чихэртэй охин…
(Гэхдээ би зүгээр л түүнийг ингэж бодсон байгаасай гэж хүсэж байсан юм. Харин одоо хэнд ч хэрэггүй ганц үлээхэд л арилах дурсамж. Их сэтгэл хөдлөлтэй охин байжээ.)
YOU ARE READING
Өдрийн тэмдэглэл
Short StoryЗүгээр л хэнд ч хэлж чаддаггүй зүйлс (Битгий уншаарай гойд зүйл байхгүй)