Хүн гэгч шуналт амьтан хүслээ гүйцэлдүүлэх гэж хорвоо ертөнцөд ирсэн гэлтэй, нэг мэдэрсэн тэрхүү нууцлаг эдийг ахин дахин мэдрэхийг хүсч, ямар ч зүйл тохиолдсон эцсийнх нь таашаалыг мэдрэхийг хичээдэг. Гэвч төгсгөлд нь өөрийгөө буруушаана.
Дахин ийм зүйл хийхгүй гэж бодсон ч аль хэзээнээ хийчихсэн байдаг.
Би эгч нарынхаа өхөөрдөм бяцхан дүү, анги сургуулийнхаа онц сурлагатан, спорт урлагийн авьяастай, сайн дурын клубын тэргүүн, багш нарын хайрыг татсан хүүхэд… бүх эцэг эхийн хүслэнт тийм л хүн аж.Гэвч би аажим аажмаар өөрчлөгдөж байв. Сайнаар биш муугаар энэ бүхэн тэр нэгэн site-д зочилсноор эхэлсэн юм.
YOU ARE READING
Өдрийн тэмдэглэл
Short StoryЗүгээр л хэнд ч хэлж чаддаггүй зүйлс (Битгий уншаарай гойд зүйл байхгүй)