1-1

501 30 2
                                    

"Хайртай шүү.. Ким Хэжин"

Тоо томшгүй олон удаа сөхөн уншиж, унших бүртээ нулимс унагасаар энд тэндгүй хатаж хорчийсон тэмдэглэлийн дэвтэр... Түүнээс үлдсэн сүүлийн бөгөөд цор ганц зүйл... Түүнтэй анх учирсан зуны энэ орой... Түүнээс хагацан хоцорсон зуны энэ өглөө... Улирал солигдон гадаа дулаарч байна. Тийм ээ, зун ирж байна. Дахиад л чамгүй ирж буй зун.. Хараал идсэн энэ зун дахин дахин ирсээр байхад чи яагаад ирэхгүй байгаа юм бэ? Би чамайг санаад үхэх нь байна. Магадгүй.. энэ зуныг буцахад би дагаад байхгүй болчихвол хичнээн сайхан бэ? Жон Жонгүг.. би чамайг санаад байна...

~2019 оны зун~

Хичээлээсээ хоцорсоноо мэдэн хараасаар ум хум гэрээсээ гаран гүйх 19 настай би.. Ким Хэжин.. Сэтгэл зүйн танхимийн 1 дүгээр курсын оюутан.. Хичээл амрах дөхөөд энд тэндгүй догдолсон хүмүүс..

"Багшаа.. орж болох уу?" аяар хаалга түлхэн ороод ийнхүү хэллээ.
"ЧИ НААШАА ИРЭЭД ЗОГС! ХЭД ДЭХ УДААГАА ХОЦОРЧ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ?"
"Уучлаарай"
"ДАХИАД ХОЦРОХ ЮМ БОЛ СУРГАЛТЫН АЛБАНД МЭДЭГДЭЖ СУРГУУЛИАС ХӨӨЛГӨНӨ ГЭЖ МЭДЭЭРЭЙ!!!"
"Уучлаарай" очиж очиж дандаа Ан профессорын хичээлээс хоцорч таарах юм аа..  тэр бол хамгийн хатуу, хамгийн чадварлаг профессоруудын нэг.. Уучлалт гуйн толгойгоо бөхийлгөсөөр.. бурхан минь, ганц удаа харж үзээч...
"Багшаа, ямар шалтгаанаар хоцорсоныг нь ч мэдээгүй байж арай хатуу хандаж байгаа юм биш үү?" хаа нэгтэйгээс хэн нэгний намайг өмөөрөх хоолой сонсогдож эхэллээ. Би аажмаар толгойгоо өргөн хоолойны эзнийг хайж эхэлвэл Ан профессор
"ЮУ? ХЭН ЮМ ЧИ? ХЭН БОЛООД НАДАД ЗААГААД БАЙГАА ЮМ?"
"Зүгээр байж болох хувилбарыг л хэлсэн юм"
"ЭНЭ МУУ.. ЭНЭ МУУ ЗОЛИГНУУД ЧИНЬ.. ХУРДАН СУУ!!!"
"ЗА" гэсээр бушуу суудалдаа очиж суун хичээлдээ орлоо.
Бурхан минь, төвлөрөх хэрэгтэй. Төвлөр×2.. Болохгүй нь ээ.. Саяны намайг өмөөрсөн өнөөх хүүг ширтсээр хичээлийн цаг өнгөрчихлөө гэж үү дээ? Жон Жонгүг?
Хонх дугарахтай зэрэгцэн хүүхдүүд пир хийтэл ангиас гарцгаав. Зөвхөн би болон тэр хүү бид 2 л үлдсэн байсан юм.. Би алгуур очин
"Нөгөө.. б.. баярлалаа"
"Юунд?" Тэр над руу харах ч үгүй дэвтэр номоо янзлан сууна.
"Сая надад тусалсанд.."
"Аан.. зүгээр ээ.. би угаасаа Ан багшид дургүй.. тэгээд л.."
"Уух зүйлээр дайлж болох уу? Талархсаныхаа хариуд.."
"Болно оо.. Жон Жонгүг" гэсээр гараа сунгах энэ хүү.. Бүлтгэр нүд, туулайн шүд..
"Ким Хэжин.."

"Чи юу уух уу?" кафед орж ирэн түүнээс ийн асуув.
"Мөстэй американо.."
"2 мөстэй американо өгөөч.."

"Өнөөдөр яагаад хоцорсон юм?"
"Юу?" түүний гэнэтийн асуултанд цочиж орхив.
"Яагаад хоцорсон юм бэ гэж байна?"
"Аан.. урд шөнө цагийн ажил оройтож тараад.. тэгээд л.."
"Тийм ээ.. шалтгаан байгаа гэж мэдсэн юм.."
"Гэхдээ би чамайг өмнө нь харж байгаагүй юм шиг байх юм?"
"Чи л анзаарч байгаагүй байх.. би чамайг байнга хардаг байсан.."
"Юу?"
"Юу ч биш ээ"
"Ингэхэд.. чи хэдэн настай юм? Дуртай юм чинь? Гэрийнхэн чинь юу хийдэг юм? Энэ амралтын өдрөөр юу хийх үү?" гэнэт л цуварсан олон асуулт асуух өөрийгөө гайхчихлаа..
"Энэ жил 20 настай... Дуртай юм гэвэл мөстэй американо.. бороо.. алхах.. гэх мэт.. Аав маань хувиараа бизнес хийдэг.. Амралтын өдрөөр төлөвлөсөн юм байхгүй л байна.. Болсон уу?" гэсээр өөдөөс инээд алдана. Намайг эвгүй байдалд хийхдээ сайн юм гээч.. Асуусан олон юмнаасаа иччихлээ..
"Аан.. тийм ээ.." бантан доош харан суухад тэр
"Одоо миний ээлж.. Чи хэдэн настай юм? Дуртай юм чинь, Гэрийнхэн чинь юу хийдэг юм? Энэ амралтын өдрөөр юу хийх үү? Бас.. найз залуу эсвэл сайн хүн байгаа юу?" сүүлийн асуултаа яагаад ч юм нухацтай асууж байгаа харагдана.
"19 настай.. дуртай юм гэвэл унтах, гэрийхэн Америкд байдаг.. одоогоор ганцаараа амьдарч байгаа.. амралтын өдрөөр бас л төлөвлөсөн юм байхгүй.. найз залуу, сайн хүн байхгүй.. болсон уу?
"Тэгвэл надтай үерхэх үү?"

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Where stories live. Discover now