1-8

65 9 1
                                    

Инүгийн үгэнд Жонгүг хангалттай уурссан бөгөөд шууд утсаа тасалж орхив.. Тэгээд надад ямар нэгэн юм хэлэх гэсэн ч үг нь эвлэж өгөхгүй байгаа бололтой ээрэхэд нь би
"Тайлбар хэлэх гэсний хэрэггүй ээ.. чиний буруу биш! 2-уулаа арай яарсан бололтой.. би удахгүй ачаагаа аваад буцаад гэр лүүгээ явчихна аа!" Түүний үгийг сонсохыг хүссэнгүй.. дэндүү айсандаа.. би чамд хайргүй гэвэл яанаа гэж бодоод.. салъя, гэртээ харь гэвэл.. тэр хүйтэн үгсийг энэ хүний амнаас сонсож чадахгүй юм шиг санагдаад өөрөө түрүүлж ингэж хэлчихээд өрөөндөө орон хаалгаа цоожилчихов.. Надад одоо хугацаа хэрэгтэй байна.. бодлоо цэгцлэж, эрүүл ухаанаар сэтгэх орчин ч хэрэгтэй байна.. Хаалгаа налан доош унахад Жонгүг хаалга нүдэж эхлэв.. "Хэжин! Миний үгийг сонс л доо.. Наанаа ганцаараа уйлаад суухыг чинь би зөвшөөрч чадахгүй ээ! Гуйя! Надтай ярилц л даа.. би чамайг явуулж чадахгүй.. чамгүй амьдарч чадахгүй! Ким Хэжин!"

Зохиолчийн талаас~

Жонгүг удалгүй хувцсаа шүүрэн гарсан бөгөөд тэр уураа барихыг чадлаараа хичээж байлаа.. Рүллээ атгасан чигтээ хэн нэгэн рүү залгахад дуудлагын эзэн нь түүний дүү байв..
"Ахаа яасан?"
"Чи манайд очоод хэжинийг харж бай!"
"Бас яасан бэ? Өөрөө аргадчихаж чадахгүй байгаа юм уу?"
"ЗҮГЭЭР ОЧООД ХАРЖ БАЙ Л ДАА!"
"Ойлголоо доо.. битгий уурлаад бай!" Шууд утсаа таслан зогсоолд машинаа тавьчихаад хэн нэгний гэрийг зүглэлээ..
Хонх дарахад тэр гэрийн эзэн хаалгаа таатай тайлсан ч хариуд нь Жонгүгийн хатуу шанааг нүүрэн дээрээ буулгаж авсандаа уурсаж эхлэх нь тэр..
"Жон Жонгүг! Айлд ирчихээд яаж байгаа юм?"
"Чи хэжинд яах гэж тэгж хэлж байгаа юм?"
"Юу вэ? Би танай найз охинтой ямар ч хамаагүй шүү!"
"Амаа тат новш минь!" Тэр дахин нэг удаа цохиход дараагийн удаа минги зүгээр цохиулсангүй.. Зөрөн жонгүгийг шанаадаад "Яачихаад байгаагаа хэлчихээд зодооч новшоо! Найз охин чинь яасан гээд байгаа юм? Тэр нэг юмыгаа өмөөрөөд үхлээ юу? Удахгүй уйдахаа мэдэхгүй байж.. тэр чиний өнгөрсөнг мэдмэгцээ чамаас сална.. харж л бай!" Жонгүг дахин нэг удаа нударгаа буулгаад "Хэжин тэгэх хүн биш! Чиний оролцох асуудал ч биш! Амаа мэдээрэй!" гээд тэндхийг орхилоо..

Миний талаас~

Өрөөндөө сууж байсан чигтээ сууж байтал дахин хэн нэгэн хаалга тогших нь тэр.. Жонгүгийг гэж бодон хариу өгөхгүй байсан ч тэр хүн "Хэжинаа! Би суёон байна аа!" Энэ үгэнд нь бушуу хаалгаа тайлан уйлж эхлэв.. Тэр намайг тэврэн "Миний муу найз! Яана даа!" Нуруун дээр минь зөөлөн цохин тайвшруулахыг хичээж байлаа..

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Where stories live. Discover now