Гэтэл тэр.. мөрнөөс минь зуурсан гараа тавин цөхөрсөн янзтай санаа алдсаар одоо ч нулимс дуслуулах намайг тэврэв.. Үсийг минь илээд
"Уучлаарай.. айлгачихлаа.." одоо л нэг амьсгаа авч чадахаар болж амнаас минь авиа гарч эхлэв.. Хэсэг хугацааны дараа түүний энгэрээс холдоход тэр одоо ч надаас хариулт нэхэж буй мэт ширтэнэ.. Би зангирсан хоолойгоор
"Тэр чинь зүгээр л манай сонбэ.. надад хичээл зааж өгнө гэсэн юм за юу.. тэгэхэд чи өөрөө таарсан охидууд болгоноороо ах гэж дуудуулж, цаг товлож, уулзаж.." тэр миний байгаа байдлыг харан инээсээр уруул дээр минь үнсчихэв.. Би чимээгүй болон түүн рүү бүлтэлзэх бол жонгүг
"Чи намайг тийм шалиг амьтан гэж бодоо юу?"
"..."
"Сайн сонсож бай.. миний нүдэнд ганц л хүн харагддаг.. бас энэ зүрхэнд ганц л хүн багтдаг, тэр нь чи.. чамаас өөр хүнийг ингэж их хайрлаж байсан удаа байхгүй.." түүний хэлсэн үгэнд хариулт олдохгүй байсанд зүгээр л чимээгүй зогсов.. Тэр дахин намайг тэврээд
"Сая уурласанд уучлаарай.. чамайг харамласандаа л.. одоо явж хичээлээ хийх үү? Эсвэл зайрмаг авч идэх үү?"
"Би өлсөөд байна.."
"Тэгье ээ.. явж хоол идье.." тэр гарнаас минь хөтлөөд тэндээс холдов.. Миний сууж байсан ширээн дээр очиход Юнги ах сууж байх бөгөөд Жонгүг надаас түрүүлж очоод миний юмыг сүр сар хийтэл нь аваад намайг чирсээр тэндээс гарчихав.. Би Юнги ахад баярласнаа ч хэлж чадаагүйдээ харамсах шиг..Сургуулиас гарч ирээд Жонгүг
"Юу идмээр байна?"
"Үнэндээ.. гэрийн хоол идмээр байна.. Ганцаараа амьдардаг болохоор тэр бүр хоол хийж иддэггүй юм.."
"Болж байна.. явцгаая.."
"Хаашаа?"Бидний ирсэн газар бол Сөүлийн төвд байх 50 давхар орон сууц байлаа.. Эндхийн хамгаалалт үнэхээр тоглоом биш.. оршин суугчдаас өөр хүн ийшээ нэвтэрч чадахгүй, нэвтэрсэн ч цахилгаан шат, аврах шат аль нь ч ажиллахгүй. Тусгай карттай байж байж л нэвтрэх боломжтой.. Их үнэтэй байр юмсан.. гэж бодож байх хооронд Жонгүг өнөөх картыг гаргаж ирэв.. Бид явсаар нэг хаалганы өмнө ирэх нь тэр.. Тоотыг нь харвал 1128.. хөөх! Миний төрсөн өдөр байна.. Жонгүг хаалгыг нээн түрүүлэн дотогш ороод
"Ороод ир! Тухтай байгаарай.."
"Энэ танайх юм уу? Аав ээж чинь байхгүй юм уу?"
"Би ганцаараа амьдардаг.."
"Гэрийнхэн чинь.." тэр нэг өрөөнөөс цээж нүцгэн гараад ирэх нь тэр.. Хувцасаа сольж байсан бололтой.. Гэхдээ иймэрхүү нөхцөлд миний оронд өөр хүн байсан бол нүдээ аних л байсан байх л даа.. гэхдээ би тэгээгүй..
"Хөөх! Дасгал их хийдэг бололтой.." бараг л өнөөх гэдэсний булчинг барьж үзэх нь холгүй зогсож байтал Жонгүг миний гарыг бариад
"Чи ичнэ гэж мэдэх үү?"
"Юунаас? Ийм залуугийн өмнө зогсож байж нүдээ аниад зогсоно гэж үү? Нөү, нөү.. чи тийм ичимхий охидуудад дуртай юм бол буруу сонголт хийж.." цааш том өрөө рүү оров.. Жаазтай зурагнуудыг нь нэг нэгээр нь харвал дандаа Жонгүг ганцаараа авхуулсан дээр 8 орчим насных нь л зурагнууд байх ажээ.. Гайхсаар цаашилвал жижигхэн Жонгүг нэг ах эгч 2-той хамт авхуулсан зураг байв.. Би
"Энэ аав ээж 2 чинь юм уу? Одоо хаана байгаа юм?" Тэр аль хэдийн хувцасаа сольж өмсөөд гал тогоонд зогсож байв.. Тэгээд
"Нас барчихсан.."
"Уучлаарай.." түрүүнээс хойш асуусан асуултаасаа гэмших шиг.. Гэтэл тэр
"Зүгээр ээ.. ямар хоол идмээр байна?"
"Чи надад хоол хийж өгөх юм уу?"
"Өөр хоол хийх хүн энд байгаа юм уу?"
"Хоол хийж чаддаг юм уу?"
"Ганцаараа амьдардаг хүн хоол хийж чадахгүй байна гэж байх уу?"
"Би чаддагүй шд.." өөрөөсөө ичих шиг болвол Жонгүг
"Кимчижигэ хийчих үү?"
"Яг идмээр байсан юм.." шууд нүд сэргэн ийн хариулав.. Түүнийг хоол хийж байх зуур араас нь зүгээр л ширтэж байлаа.. Алгуур ардаас нь тэврэхэд тэр байрандаа таг гацчихав.. Би нуруунд нь нүүрээ наан
"Би сэтгэлээ хорилгүй чамайг хайрлавал эцэст нь юу амсаж үлдэх бол? Чи намайг орхивол би тэр үед.." Жонгүг эргэж харан
"Надад итгээд намайг хайрла.. Би чамайг орхихгүй.."
"Би чамд хайртай.. Жон Жонгүг.."_______________________________________________
Гэхдээ чи намайг орхичихсон..
Одоо~
"Бороо бол би, би бол бороо.. бороо орох болгонд би чиний дэргэд байна.."
"Би чамд хайртай.."
"Би буцаж ирнэ ээ хэжинаа.."
"ЖОНГҮГААА!! ҮГҮЙ ЭЭ.."
"Тэр нас барчихлаа"
Байнга зүүдлэгдэх энэ зүүд.. хүнд хүнд амьсгалсаар сэрэхэд сэтгэлийг минь дэвтээх энэ тэмдэглэлийн дэвтэр дэргэд минь байв.. Эхний хуудсыг нээхдээ итгэлгүй байсан ч нээж орхив.."Сэтгэл зүйн танхимийн 1 дүгээр курсын оюутан Ким Хэжин.. би түүнд дурлачихлаа.. итгэж чадахгүй нь ээ.. хүлээж бай.. чи заавал миний эмэгтэй болох болно.."
YOU ARE READING
Энэ зуныг үзэн ядаж байна... | JK
Lãng mạnБи зунд хамгийн ихээр дуртай... байсан.. Чамаас болоод.. Эхэлсэн:2022.08.14 HaejinJeon