2019 оны зун ийнхүү дуусч өвөл айлчилсан.. Би Жонгүгийн аав ээж 2-нх нь булшин дээр очин одоогийн аав ээж 2 дээр нь ч очиж танилцлаа..
"Сайн байна уу? Ким Хэжин гэдэг!"
"Аягүү~ яасан ч хөөрхөн юм бэ дээ? Алив ор л доо!" Түүний ээж үнэхээр элгэмсэг угтаж авах бөгөөд энэ гэр ч чамгүй үнэтэй харагдаж байна шүү..Биднийг оройн хоолоо хүлээн сууж байх хооронд жонгүгийн ээж "Аав ээж 2 нь юу хийдэг вэ?"
"Америкт бизнес хийдэг.."
"Аан тийм үү? Ах эгч байгаа юу?"
"Ихэр ахтай.."
"Хөөх!"
"Суёоны найз гэж сонссон?"
"Тийм ээ, тэхёнтой ч гэсэн найзууд!"
"Тэхён гэдэг чинь?" Новш новш тэд суёоны найз залууг мэддэггүй юм байна.. Жонгүг урдуур орж ирэн
"Манай найз байгаа юм аа.. за ээжээ.. өлсөөд байна.. хурдан хоол!"
"Аан за!" Жонгүгийн ээж сандран боссон ч буцаад байрандаа зогсчихов.. Эргэж Жонгүг рүү харан
"Жонгүг сая юу гэсэн бэ?" Жонгүг ч эвгүй байгаа бололтой байсан ч
"Өлсөөд байна.. ээжээ!" Жонгүгийн ээж нулимс дуслуулж эхлэх нь тэр.. сандарсаар
"эгчийгээ уучлаарай.. одоохон.." гээд гал тогоо руу орчихов.. Нөхцөл байдлыг эхэндээ ойлгоогүй ч Жонгүгийн царайнаас мэдэгдсэн юм.. битүүхэндээ туулайн инээмсэглэл тодруулах энэ залуу.. ээжээ гэж хэлж үзээгүй юм байна..Оройн хоолны ширээнд суутал гаднаас бөөн дуу шуу болсон хүн орж ирэв.. Суёон л биз гэж бодож байтал яг л байна шүү.. тэгснээ бас тэхёныг чирчихжээ..
"Хэжин? Ахаа?"
"Суёон?" Би баярлан даллахад Жонгүгийн ээж
"Миний охин ирчихсэн үү? Суугаарай! Энэ чинь?" Тэхён руу хачирхалтай нь аргагүй ширтэж байгаад
"Миний хүүхдүүд ч хүн ёстой сайн таньдаг шүү! Царайлаг юм байна.. Тэхён гэсэн байх аа? Алив хурдан ор ор?"
Суёон "Та яаж мэдсэн юм?"
Ээж нь "Би чиний ээж золиг минь яаж мэдэхгүй байх юм? Гэхдээ хэжинээс асуувал илүү зөв байх!" Би уруулаа жимийн доош харахын завдалгүй суёоны алуурчны харцтай мөргөлдөв.. Жонгүг "Хөөе Жон Суёон! Эхнэрийг минь харцаараа аллаа! Ээж энэ охиндоо хэл л дээ!" Түнийг дахин ээж гэж хэлэхэд Суёон ч багагүй гайхаж байлаа.. Энэ дундаас Жонгүгийн ээж л хамгийн жаргалтай харагдах бөгөөд амьдралын хамгийн гайхалтай үдэш болсон юм.. Оройн хоолоо идэж дууссаны дараа зочны өрөөнд нь дуу шуу болсоор сууцгааж байтал "Ханиа би ирлээ!"
"Ааваа!" Жонгүгийн аав ирэх нь тэр.. Биднийг харсаар "За энэ чинь! Юун хүүхдүүд ирчихсэн байгаа билээ?"
Жонгүгийн ээж "Бэр, хүргэн 2-тойгоо уулзчихаад л сууж байна даа хөгшөөн! Гэснээс.. Жонгүг намайг ээжээ гэсэн!" Сүүлийн өгүүлбэрээ шивнэж хэлсэн ч бидэнд хангалттай чанга сонсогдож байсан бөгөөд энэ оройн хамгийн гайхалтай зүйл нь энэ л байсан бололтой..
YOU ARE READING
Энэ зуныг үзэн ядаж байна... | JK
RomanceБи зунд хамгийн ихээр дуртай... байсан.. Чамаас болоод.. Эхэлсэн:2022.08.14 HaejinJeon