Энэ аяга үнэхээр хүнд юм!
Марта шидэх шахуу аягатай цайгаа ширээ рүү шидээд өөдөөс нь харан суух Максим руу муухай харан:
"Яасан? Би тийм хөөрхөн байна уу?"
"Хөөрхөн гэхээсээ илүү энэ царайныхаа ард ямар бузар бодол тээж явдаг бол гэж гайхаж байна"
"Тэгэхээр би хөөрхөн гэсэн үг байх нь ээ?"
"Баярлах хэрэггүй. Чамаас хөөрхөн үзэсгэлэнтэй эмэгтэй сая саяараа байгаа"
Марта суудлаасаа босон явах гэснээ эргэж харан:
"Чамаас илүү эрчүүд ч бас сая саяараа байгаа. Өөрийгөө бүхнээс илүү гэж бодох хэрэггүй"
"Өглөө болгон хэрүүл өдөх нь чиний өдөр тутамдаа хийж заншсан зүйлүүдийн нэг юм уу?"
"Одооноос бол тиймээ"
Марта алхсаар гадагш гарахад Максим түүний хойноос харсаар үлдэв.
Мартагийн алхаа гишгээ, намирч буй үс, гуалиг бие нь хойноосоо үнэхээр сэтгэл хөдөлгөм харагдана. Гэсэн ч Максим түүнийг яг л шүүрээ унаад нисч буй шулам мэт л зивүүцэн харах ажээ.
Энэ эмэгтэйтэй хамт өнөө орой оройн хоол иднэ гэж бодохоос ч Максимын дотор муухайрна. Гэсэн ч аав нь түүнд Мартаг оройн хоолонд урь гэж тушаасан учраас ямар ч сонголтгүй юмсанж.
Марта гадагш гаран үхэж шарласан цэцэрлэгийнхээ хажууд очин суулаа.
Энэ цэцэрлэг яг түүний зүрх шиг үхсэн байв. Хамар сэтэлтэл үнэртдэг байсан цагаан сарнайн тансаг үнэр хэдийнээ арилжээ. Цөөхөн үлдсэн амьд сарнайнууд түүнд ус горьдож байгаа мэт гунигтай харагдана.Максим буйдан дээрээ тухлан сууж зурагтаа үзэх ба жижиг хар тамхины наймаачдыг барьсан тухай суваг болгоноор гарч байгаа нь түүний уурыг хүргэж байв.
Том загасыг нь барьж чадахгүй байж барьсан жижиг жараахайндаа сэтгэл хангалуун байх шив!
Хэрвээ Максим хөрөнгөө өвлөж авч чадахгүй бол хэн нэгний гарт үхэх эсвэл зурагтаар гарч байгаа азгүй амьтадтай адил насаараа торны цаана сууна гэж бодох төдийд л түүний нуруугаар хүйт дааж байлаа.
Тэр уурандаа зурагтаа унтраан буйдангаасаа босч гал тогоонд очин тавиурны хамгийн эхэнд байсан шилтэй вискиг онгойлгоод уух гэтэл Марта орж ирэн:
"Чи архичин юм уу?"
Максим вискигээ ширээн дээр тавин шүдээ зууж: