Максим гартаа барьсан утсаа байн байн шалгаж үзэн ямар нэгэн дуудлага хүлээж буй мэт сандарсан байдалтай буйдан дээр сууж харагдана. Тэр хөмсгөө зангидан зурагт руу анхаарлаа хандуулан утсаа ширээн дээр тавьлаа.
"Хараал идсэн өлөгчингүүд!"
Зурагтаар маш том ачааны онгоц номхон далайд живж буй тухай гарах ба Максим сонссон даруйдаа утсаа ширээнээс шүүрч газар хүчтэй савчихаад тек рүү том том алхан очоод хамгийн хатуу вискиг шилээр нь балган уулаа.
Түүнийг холоос ажиглан зогссон Марта түүний дэргэд очоод гарт нь байсан вискиг булааж аван нэг балгах нь тэр.
Мартагийн хийсэн үйлдэл Максимыг гайхшруулсан ч тэр юу ч хэлэлгүй ахин нэг шил виски аваад буйдан руу очиж суулаа.
"Өнөөдөр үнэхээр хөгийн өдөр байна"
Марта эцэст нь ам нээхэд Максим толгой дохин түүнтэй санал нийлэв.
"Хараал идсэн Америкчууд!"
Марта үл ялиг инээгээд
"Нэгэнт чи бид хоёрт хоёуланд нь хэцүү байгаагаас хойш хамтдаа уух уу?"
Максимд ч бас ганцаараа уугаад байх нь сүүлдээ утгагүй санагддаг болсон тул Мартатай санал нийлэв.
"Чамайг уудаг гэж мэдээгүй юм байна"
"Чи намайг мэдэхгүй Максим"
Марта вискинээсээ балгасаар хэлэхэд Максим ч мөн адил вискинээсээ уулаа.
"Тэр онгоцонд юу байсан болоод ингэтлээ их уурлаав?"
"Чамд хамаагүй"
"Хэлэхгүй байсан ч болноо. Чамайг уурлаж бухимдаж байхад би дуртай"
Максим Марта руу харавал Марта нэлээд согтсон харагдана. Гэхдээ тэр яагаад ийм халуухан харагдаад байгаа юм бол?
Максим өөрийгөө согтоод л тэгж бодож байгаа байх гэж тайвшруулахыг хичээсэн ч тэр тийм ч хурдан согтдог хүн биш. Согтлоо гэхэд тэр хэмжээний их виски уугаагүй шүү дээ."Харин чи? Чамд юу тохиолдсон юм?"
"Өнөөдөр миний амьдарлын хамгийн том алдаагаа хийж байсан өдөр."
Мартагийн хэл бага зэрэг орооцолдон ойлгоход төвөгтэй сонсогдоно.
"Алдаа гаргасан өдөр гэнээ?"
"Тиймээ...би энэ өдрийг харууслын өдөр гэж үхэх хүртлээ санан дурсах болно"
Марта аягатай ус аван уух гэж байгаад дэндүү согтуу байсан тул өөрлүүгээ асгачихав.