7 | Нэр хүнд - Эгч дүүс

65 12 0
                                    

Орд харшийн мэт чамин хийгээд том танхимд өндөр өсгийтийн дуу хадаж дараагаар нь залуу бүсгүйн уцаартай хоолой дуулдана.

"Төлбөрөө төлөхөөс нааш дахиж сургууль дээр ирэх хэрэггүй шүү! Чой Сүбин!"

Тэрээр өөрөөс нь хамаагүй өндөр, хар үстэй хөвгүүний гараас чирсээр сургуулийн үүд рүү зүглэж байгаа нь энэ.

"Хурдхан сургуулиас минь гарч үз!"

Бүсгүй дахин тушаах мэт хэлсээр түүний энэ байдал саяхныг хүртэл тайван байсан хөвгүүний уурыг барав бололтой тэрээр гараа хүчтэй татаж аван "Уурлах бус аргаа барсан чинь хэтэрхий илт байна" хэмээв.

Залуу хөвгүүн сургуулиасаа хөөгдөж байгаадаа огтхон ч ач холбогдол өгөхгүй байгаа нь хачин.

Тэр ч бүү хэл захирлынхаа өөдөөс эгцэлчхээд учир битүүлэг зүйл хэлж буй нь түүнийг ямар ч айдасгүй байгааг илтгэнэ.

Сүбин дээгүүр өмссөн нимгэн хүрмээ янзалж хоёр гараараа үсээ хойш илэх нь түүнийг тун чиг царайлаг харагдуулах аж.

Түүний байнга шахуу хийдэг энэ үйлдэлд сургуулийн бүхий л охид, эмэгтэйчүүд унаж тусдаг бөгөөд тэдгээр хүмүүс дунд Сүбинийг одоо хөөж буй Ким Мисон гэх энэ эмэгтэй хүртэл багтана.

"Тэгэхээр, захирлаа? Миний мэдэх тэр зүйл нэг муу сургалтын төлбөрөөс хамаагүй илүү үнэ хүрнэ гэдгийг та мэдэх хэрэгтэй"

Сүбин захирал гэх эмэгтэйн чихэнд шивнэж хойш хоёр алхам ухран зогссоор "Удахгүй уулзацгаая"

Тэрээр ёжилсон инээдийн хамт хэдэн хорон үгсээ чулуудчихаад хариу хүлээлгүй цааш явах гэсэнд Мисон шүд зуун "Зайлж үз, Чой Сүбин! Би чамайг сургуулиас хөөж байна!" хэмээсэнд Сүбин зүгээр л эргэж харан инээмсэглэсээр даллав.

"Хараал идсэн амьтан!"

Сүбиний энгийн нэг үйлдэл бүсгүйг улам л сандаргаж байлаа. Тэрээр яахаа мэдэхгүй хоёр тийш холхиж зуршил болсноороо хумсаа мэрэх аж.

Хүмүүний нууц гэх зүйл угаас дуусахгүйгээс хойш энэ ядаргаатай хийгээд толгой өвтгөм асуудал мөн нууц гэгчээр далимдуулж ашиг олохыг эрмэлзэж буй хүмүүс хэзээ ч барагдахгүй биз.

Хэрвээ бид хэн нэгнийг өвтгөхөөс айхаа больчихвол нууц гэх энэ нэршил багасаж магадгүй л юм.

"Танай сургууль төлбөрөө төлөөгүй бүх оюутнаа ингэж хөөдөг үү?"

Учир нь олдохгүй асуудал дунд төөрчихсөн Мисоныг сэтгэлийг нь түгшээсэн нэг асуудлаасаа арай ядан салж байхад өөр нэгэн саад гарч ирэх аж.

WHENEVER |Completed|Where stories live. Discover now