17 | Өвдөлт - Ашиг

55 14 0
                                    

"Үерхлийн мэдээ ч цацагдчихсан. Одоо бидэнд хуримаас өөр сонголт байгаа гэж үү?"

"Чамд үнэхээр ичих булчирхай гэж алга уу, Жон Хэин?! Завхайрч явсан тэр олон эмэгтэйчүүд чинь хааччихсан болоод одоо надаас гэрлэхийг гуйгаад байгаа юм?!"

Залуу бүсгүй гэрт нь хүчээр шахуу орж ирсэн Хэин лүү зандарч яг одоо хэлж буй утгагүй зүйлийг нь түүнд ойлгуулахыг хүсэх аж.

Харин Хэин өөрийн ярьж буй утгагүй зүйлээ аль эрт төгсчихсөн хайр гэх нэрийн дор Жисүгээр зөвшөөрүүлэхийг хичээнэ.

"Жисү, би одоо ч чамд хайртай гэдгийг чи мэднэ. Тэгээд л... чамд хайртай болохоор л ингэж байна"

Хэин өөдөөс нь итгэлгүй ширтэх Жисүгийн гараас атган хэлсээр үнэхээрийн харамсаж буй мэтээр ширтэж байсан ч түүний бодол тэс өөр зүйл дээр төвлөрч байсан юм.

"Угаас бидний хоорондын харилцаа тийм ч амар мартагдахаар өчүүхэн байгаагүй шүү дээ"

"Тэгвэл тэр хооронд үлдсэн бяцхан холбоогоо бүр мөсөн үгүй хийхийг хүсээгүй л юм бол... Жон Хэин одоо зогссон чинь дээр. Хэрвээ чи мартаагүй бол бид аль хэдийн салчихсан"

Жисү Хэинээс гараа хүчтэй гэгч нь татаж авсаар бөгжгүй хоосон оргих ядам хуруугаа баталгаа болгох мэт харуулав.

Ингэхдээ тэр хоолойгоо зангирч, нулимс нь мөдхөн урсахыг мэдэрсэн ч тэвчээр заан Хэин лүү эгцэлсээр инээмсэглэх аж.

Дасаж дурласан хайр салахдаа хэр их өвдөлт мэдрүүлэхийг зөвхөн Жисү л мэдэх биз. Энэ бүх хугацаанд ганцаар хайрлаж ирснээс хойш ирэх өвдөлтийг нь ч бас ганцаар эдлэх хэрэгтэй.

Хэрвээ үүнийг хэн нэгэнтэй хуваалцвал хэтэрхий хайран шүү дээ.

"Яагаад? Надад үнэхээр сэтгэлгүй болчихсон хэрэг үү?"

"Өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч би чамд сэтгэлтэй баймааргүй байна. Тиймээс зүгээр л явж үз! Амьдралд минь саад болоод байлгүй Ким Мисон дээрээ оч!"

Жисү залхах аятай Хэин лүү нэг харчхаад дээш өндийн "Хэрвээ мартаагүй бол Мисон ч бас эцгийн минь хүүхэд. Чи яагаад түүнтэй гэрлэж өөрийн шуналаа гүйцэлдүүлж болохгүй гэж?" хэмээв.

Үнэхээр л Хэин Мисонтой хуримаа хийж аль, аль талдаа ашиг авчирч болох ч энэ түүний санаснаар болохгүй нь лавтай.

Мисоныг аав нь хэчнээн эрхэмлэдэг билээ дээ. Тийм байж нэг муу явдалтай жүжигчинтэй алт, эрдэнэс шиг охиноо суулгана гэж үү? Хэзээ ч үгүй.

WHENEVER |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora