9 | Утгагүй - Дурсамж

57 10 0
                                    

Урам хугаралт давтагдахад цөхрөл үүсдэг аж. Харин цөхрөл биднийг бага багаар үгүй хийсээр.

"Энэ удаад чамд ямар нэгэн шалтгаан байхгүй гэж найдъя"

Залуу бүсгүйн сөөнгөтсөн хоолой бараг л унтаж байсан Хэинийг сэрээж орхив. Дараагаар түүний урд хэдэн гэрэл зураг цагаан цаасны хамтаар дэлгэгдэх аж.

"Жисү?"

Хэин урдах зүйлээсээ урьтаж Жисүгийн улайж хавдсан нүдтэй харц тулгарахдаа байдал нэг л биш байгааг ойлгов бололтой хурдхан л өнөөх зургуудыг авч харав.

Өөрийнх нь хэн нэгэн эмтэй завхайрч буй дүр зураг нүдэнд нь тодоос тод үзэгдэхэд гайхширал түүний бүхий л биеийг ороон санаа зовнил нүүрийг нь чичлэх үест Хэин өөрийгөө анх удаа буруутгах нь тэр.

Гэхдээ үүнээс илүүтэйгээр өөрийн булхай явдлаа хайртдаа харуулсан нь түүнд илүү ихээр дарамт болох аж.

Эхний удаад хайртыгаа нүдэн дээр нь хуурч орхисон ч нууцаар явалдсанаа өөрийнх нь амнаас сонсохын сацуу баримт болох зургуудын хамт үзэх илүү аймшигтай санагдав бололтой гэмшлийн басхүү багахан үзэн ядалтаас үүдэлтэй нулимс нүдийг нь дүүргэжээ.

"Жон Хэин, муу адгийн амьтан! Яагаад заавал Ким Мисон гэж?!"

Жисү үнэхээрийн шархалсан дуулдана. Гомдол, цөхрөл гэхээс илүү атаархал гэх зүйл биеийг нь ороож тарихыг нь уяад хаячихсан болохоор ийм туйлдсан дуугарч байгаа биз.

Чухамдаа Ким Мисон гэж хэн юм? Тэр эхлээд Жисүгийн эцгийг булаасан. Харин одоо хайртыг нь. Дараа нь тэр яах бол? Магад Жисүг өөрийг нь булаах байх. Нэр хүндийг нь, түүнийг, түүний мөн чанарыг...

"Хараал идсэн ах дүүсийн кино чинь эхлээд хэд хоносон гэж ингэж байгаа юм?!"

Жисү өөр лүү нь эгцлэх ч зориггүй шал ширтэн суух нэгний цамцнаас зуурсаар асуух ч хариу үл авна. Эхний удаад тэр энэхүү мэдрэмжийг үзэхдээ тэгж ихээр уйлсан атал одоо түүний нүдэнд дусал нулимс ч үл үзэгдэх аж.

"Биелүүлж чадахгүй бол амлалт гэх зүйлээр итгэл төрүүлэх хэрэггүй байсан юм. Чиний ачаар аргацааж байсан багахан итгэлээрээ өөрийгөө үгүй хийх нь байна"

Хосуудын дунд хэсэг чимээгүй байдал ноёлсон ч хурц байдал тийм ч амар намдсангүй. Жисүгийн сул хийгээд ширүүн хоолой үүний хамгийн том жишээ байсан юм.

Үүний зэрэгцээ хүлцэнгүй эрийн тэвчээр барагдаж өөрийгөө өмөөрөх сэдэлтэй болжээ.

WHENEVER |Completed|Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ