19 | Болзол - Захирал

35 11 0
                                    

Өнөөдөр Жисү дахиад л төрсөн гэртээ дуудагдах аж. Хэдий тэр очихыг хүсээгүй ч эцгийнхээ үгийг зөрчвөл түүнд юу ч болж магадгүй учир очихоос өөр арга байсангүй.

Түүнийг дасал болсноор шууд л эцгийнхээ ажлын өрөө лүү явж ороход сонирхолтой нь тэнд Мисон байх аж.

Эхэндээ Жисү Мисоныг сургууль дээр болсон зүйлийн талаар аавдаа ховлосон хэмээн бодсон ч эцгийнх нь тайван байдал түүний бодлыг үгүйсгэсэн юм.

Хэрвээ Жисү Мисоныг алгадсаныг ноён Ким мэдсэн бол аль эрт түүнд шанг нь хүртээх байсан биз. Гэтэл харин ч эсрэгээрээ Жисүг харсан эцэг нь их л эелдэг аашлах агаад бараг анх удаа түүнийг буйдан дээр суу хэмээн урин өмнө нь цай тавив.

"Энийг өөрийн амаар хэлж байгаа нь үнэхээр гутамшигтай байгаа ч өөр арга алга"

Ким ноёнтны яриагаа эхлүүлж буй байдал үйлдлээсээ шал өөр байх агаад дорд үзсэн мэт аястай байсанд Жисү албаар уулга алдан чангаар инээх нь тэр.

"Хөөх, одоо бүр гэр бүлээрээ нийлж дарамталдаг болоо юу?"

Жисү өөдөөс нь ширтэх аав охин хоёр луу өөрт нь зориулсан уу гэлтэй инээмсэглэлээ цацруулсаар "Тэгэхээр аав болон хайрт эгч минь надтай юу ярих гэсэн юм бэ дээ?"

Тэрээр шоглох мэт албаар ингэж хэлсэнд Мисон гараа тас атган уурлаж байгаа харагдсан ч мэдээж эцгийнхээ хажууд Жисү лүү дайрч чадахгүй шүү дээ.

Тэр Ким ноёнтны хажууд энхийн цагаан тагтаа л гэсэн үг. Бас энэ нэрээ ч хадгалж үлдэх хэрэгтэй.

Мисон "Яагаад гэнэт ингэж аашлаад байгаа юм?"

"Зүгээр л... сэтгэл санаа муу байгаа болохоор. Та хоёрыг харсан чинь нэмээд бие минь хүртэл өвдөөд эхэллээ"

Жисү хэдий тоглоомоор хэлж байгаа ч эцэг нь үүнийг бодитоор тусгаж авах агаад үүнийг ямар ч хамаагүй аргаар Хэинтэй холбох нь нэг талаараа төвөгтэй.

"Хэинээс салаад өөрийгөө хэр дордсон байгааг хараач! Түүнтэй хамт байхдаа чи арай ч ийм дорой харагддаггүй байсан"

Магад шунал түүний нүдийг сохолж тархийг нь үгүй хийчихсэн байх.

"Тэгээд юу гэж? Намайг энд доромжлох гэж дуудаа юу?!"

Мисон эцгийнхээ хажуугаас үг нэмсээр "Доромжлол гэнэ шүү! Бид бодит байдлын талаар л хэлж байна. Уурлахаа больж үз!"

Тэр их л бардам байх агаад Мисоны эцгийнхээ хажууд айх зүйлгүй их зан гаргаж буй нь Жисүд таалагдсангүй. Болдог бол түүнийг алгадаад авмаар санагдах аж.

WHENEVER |Completed|Where stories live. Discover now