ХАНЯН ИХ СУРГУУЛЬ
Их Сургуулийн хаалгаар богино үстэй, хар цамцан дээрээ урт савхин хүрэм өмссөн эмэгтэй орж ирэв.
- Хардаа СэА сонбэ байна.
- Аах, сонбэ үргэлж үзэсгэлэнтэй харагдах юм аа
" Тийм байгаа биз! Би түүнтэй ганц удаа ч болов хооллож үзмээр байна гэж хэдэн оюутнуудыг хоорондоо шивнэлдэж байхад тэдний хажуугаар бор үс, давхраатай том алаг нүд гээд хаанаас нь ч харсан үзэсгэлэнтэй бүсгүй зөрөн талбайн голд байх эмэгтэй рүү очин:
" Амм, нөгөө сонбэ та надтай хамт өдрийн хоол идмээр байна уу? " гэж ичингүйрэн асуув.
" Уучлаарай би өөр хүнтэй хооллоно гээд төлөвлөчихсөн. Асуусанд чинь баярлалаа гэхдээ үгүй " гэж өнөөх эмэгтэй хэлээд түүний хажуугаар зөрөн явлаа.Удалгүй түүн дээр охидууд ирэн:
- Со Хи чи үнэхээр СэА сонбэгаас асуучихлаа гэж үү
" Болохгүй байсан хэрэг үү? "
- Тэр өөр хүнтэй хамт хооллодоггүй шүү дээ
- Тэр хүмүүсээс байнга татгалзаж байдаг.
- Со Хи чи эмэгтэй байсан нь сайн хэрэг. Учир нь сонбэ эрчүүдийг үзэн яддаг юм шиг байна лээ
Со Хи СэАгийн талаар ярих охидуудын яриануудыг сонсон нүүрэндээ ёжтой инэээмсэглэл тодруулан зогсоно.