3

34 13 0
                                    

So Hee as Sunoo's POV

Үнэндээ би өөрийгөө эрэгтэй гэдгээ нуухын тулд үзэсгэлэнтэй эмэгтэй дүрд орж жүжиглэдэг.

Би ихэнх охидуудаас хөөрхөн болохоор тэд намайг эрэгтэй гэдгийг минь анзаардаггүй.

Үүнийг би зөвхөн ганц л хүний төлөө хийж байгаа. Зөвхөн СэА нүүнагийн төлөө.

Өглөө гэрээсээ гарахад урд СэА нүүна алхаад явж байхыг хараад очиж түүнийг тэвэрлээ.

" СэА сонбэ. Өглөөний мэнд "

" Өө Со~Хи. Сай~йн уу " гэсээр сандарсан байдалтай хэллээ. Аах түүний царай улайгаад эхэлчихлээ. Үнэхээр өхөөрдөм юм. Энэ миний өчигдөр түүнд хэлсэн зүйлсээс минь болсон бололтой.

Түүний энэ төрх нь хуурамч байсан ч надад хамаагүй хажууд минь байвал болоо.

Түүний айдсыг хамт эмчилчихээд эцэст нь түүнд үнэнийг хэлэн өөртөө буцаан авах болно. Яг хуучны үе шигээ бид хамт байх болно.

Биднийг сургуулийн үүдээр хамт орж ирэхийг хараад хүмүүс хоорондоо шивнэлдэн ярих нь надад сонсогдож байлаа.

- Тэр СэА сонбэ, Со Хи хоёр мөн үү?

- Тэд хэзээ ийм дотно болчихсон юм бол?

- Өчигдөр Со Хи СэА сонбэгаас хамт хоол идэхийн асууж байсан шүү дээ.

- Тэд хамтдаа сайхан харагдаж байна

Тэдний яриа СэА нүүнад тавгүй санагдсан бололтой түүний гараас зуурчихсан байсан гарыг минь салган зогслоо.

" Нөгөө чи надаас жаахан холдоод өгч болох уу? Би ийм юманд дасаагүй учраас жоохон эвгүй байна л даа "

" Тэгэлгүй яахав. Таны хичээл аль танхимд орох юм ? "

" Би химийн лабораторид хичээлтэй."

Мэдээж би түүний талаар бүгдийг мэднэ. Тэр 2-4дөх өдөр хүртэл 4 цаг хүртэл хичээлтэй байдаг. Тэр ихэвчлэн хүмүүс багатай ангийг сонгодог.

" Сонбэ таны хичээл дууссаны дараа хамт хоол идэх үү? " гэж асуухад саяхан инээж байсан нүнаагийн царай өөрчлөгдчхөв.

Би буруу юм асуучхав уу ?

" Гэхдээ энэ хачин биш гэж үү? "

" Юу "  

Та надтай хооллохыг хүсэхгүй байгаа юм уу нүүна.

" Би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр би чамайг очиж авъя. Чамайг хоёр тийш нь явуулаад байх нь надад эвгүй байна. Бас бид найзууд болсон шүү дээ."

Secret Alliance Where stories live. Discover now