5

19 6 0
                                    

SeA's POV

" Ногоо зоориноос аваад ир "

" Ногоо угаа "

" Аяга угаа "

" Хурдан хөдөл "

" Ажлаа бүрэн гүйцэд хийгээч "

 " Цэвэрлэгээ хий "

7 хоног ажиллахдаа түүнээс байнга сонсдог үгс энэ байлаа. Дандаа намайг дорд үзэж, боолтойгоо харьцаж байгаа юм шиг муухай аашилах нь намайг түүнд улам дургүй болгоход хүргэж байлаа. Би зөөгч болохоос түүний туслах ажилтан биш шүү дээ.

Орой цэвэрлэгээгээ хийж дуусгачхаад зоогийн газраа хаан гэр рүүгээ алхаж байхад урд олон залуус тамхи татан зогсож байв. Амьсгалаа гүнзгий авчхаад тэдний хажуугаар хурдан алхан өнгөрөхөд хөөе эмэгтэй гэж нэг эрэгтэй намайг дуудав.

Тэднээс айсандаа ойрхон харагдсан дэлгүүр рүү хамаг хурднаараа гүйж байхад хөлөнд чулуу тээгэлдэн газар уначихав. Хүчтэй унасандаа ч тэр үү өвдөгнөөс минь их цус урсаж байлаа.

" Орой болчихсон байхад харихгүй энд юу хийж суугаа юм "

" Орой болчихсон байхад харихгүй энд юу хийж суугаа юм "

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоолойн эзнийг харвал ааш муут байлаа.

" Чи босч чадах нь уу ? Би тусалъя" гээд над руу гараа сунгахад нь              " Бит..гий н-на..дад хүр " гэж чангаар хэлэв.

" Тэгвэл би машинаа аваад ирье. Тэр болтол чи наанаа суугаад хүлээж бай " гэж тэр хэлээд цаашаагаа явлаа.

Удалгүй хар өнгийн спорт машин миний өмнө ирж зогсов. 

" Машинд суучих. Гэрт чинь хүргээд өгье "

Би босох гэж хичээсэн ч их цус алдсанаас болоод хөл минь мэдээгүй болчихсон байлаа. Гэтэл машин дотроос Жэй бууж ирэн над руу ойртохдоо " надаас сайн бариарай" гэж хэлсэнд нь гайхаж байхад тэр намайг гар дээрээ өргөн машиныхаа урд суудалд суулгалаа.

Түүний надад хүрсэн тэрхэн хоромд биед минь юу ч мэдрэгдээгүй нь хачин. Фобиа минь ч хөдөлсөнгүй. Үүнийг гайхан явсаар байтал машин зогсов. Цонхоор харвал эмийн сагийн гадаа зогсчихсон байв. 

" Машинд сууж бай " гэж хэлээд эмийн сан руу орлоо.

Тэр гарч ирэхдээ гартаа ууттай юм барьчихаад хаалгыг минь онгойлгон доошоо өвдөглөн суугаад " Би шархыг чинь цэвэрлээд өгье. Хурдан цэвэрлэхгүй бол бохир орчихдог юм "  гэсээр гар дахь уутнаасаа савтай ус болон хөвөн гаргаж ирээд хөлөнд минь наалдсан  цусыг нэг бүрчлэн арчиж, тос түрхэж өглөө.

Түүнийг надад хүрэхэд биер минь тог гүйх шиг болж, удаан хугацааны дараах сонин мэдрэмж мэдрэгдлээ. 

Тэр шархан дээр минь тос түрхэж өгчхөөд өөрийнхөө суудалд суун гэр рүү минь хүргэж өгөв. Удсанчгүй бид манай гэрийн гадаа ирэхэд би              " хү..рг-эж өг-сөнд баяр-ла-лаа " гэж хэлчхээд  түүний машинаас буун орц руугаа гүйж орлоо.

Түүнтэй ярих болгондоо ээрчих юм.

Шатаар дээш өгсөхөд  Со Хи гэрийн минь хаалга налан сууж байв.

" Сонбэ та ирчихсэн үү? "

" Со Хи гэртээ орохгүй энд юу хийж байгаа юм ? "

" Орой болсон болохоор таныг хүлээгээд байж байсан юм. "

" Дараагийн удаа намайг хүлээгээд хэрэггүй. "

" Сонбэ та бэртчихээ юу ? " гэж хэлээд миний хөлөнд хүрэх нь тэр. 

" Уначихсан юм. Чи гэртээ ордоо " гэж хэлчихээд гэр рүүгээ ороод орон дээрээ хэвтлээ. 

Өнөөдөр хүнд өдөр байлаа.  

Жэй надад үргэлж муухай аашилж, хүйтэн ханддаг мөртлөө өнөөдөр гэнэт сайн хандаж, надад хүрсэн нь сонин санагдаж байна.

So Hee as Sunoo's POV

СэА нүүнаг хараад өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорч байв. Гэвч түүний хажууд сууж буй залууг харах хүртэл шүү дээ.

Тэр хэн юм ?

Яагаад таньтай хамт байгаа юм ?


Нүүнаг намайг харахаас өмнө орц руу орон хаалганых нь хажууд суун хүлээлээ.

Шатаар дээш өгсөн гарч ирэх түүнийг харвал өвдөгөө бэртээчихсэн бололтой шалбарчихсан байлаа.

" Сонбэ та бэртчихээ юу ? " гэсээр би санаа зовон түүний хөлөнд хүрэх гэхэд тэр хойш алхан

" Уначихсан юм. Чи гэртээ ордоо " гэж хөндийгөөр хэлчхээд гэр рүүгээ орлоо.

Яагаад ч юм та надаас өдөр өдрөөр холдоод байгаа юм шиг санагдаад байх юм.

Үгүй биз дээ ?

Би буруу бодож байгаа тийм үү?

A/N : Энэ бичвэрээ мөн ч удаан бичих юм шиг байна даа. Ер нь энэ бичвэр ямархуу санагддаг юм бол доо. Би ер нь больдог юм уу доо

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 19 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Secret Alliance Where stories live. Discover now