Sua's POV
Сайна байна уу. Gentlewoman зоогийн газрын менежер байна. Та ярилцлагандаа тэнцсэн байна. Маргаашнаас ажилдаа ороорой.
Тэгэхээр би тэнцчихэж. Ингээд ажилд орчихлоо гэж үү ?
ДРР ~ ДРР ~ ДРР
Ажилд орсноо мэдэн баярлаж байхад ээж залгаж байна.
- Байна уу
: Яагаад дуудлагыг минь авахгүй байгаа юм?
- Завгүй байсан юм.
: Дандаа завгүй гэх юм. Ер нь юу хийгээд яваад байгаа юм?
- Би хичээлээ л хийж байгаа шүү дээ. Та битгий санаа зов.
: Арай ажил хийгээд байгаа юм биш биз?
- Үгүй ээ. Яалаа гэж ажил хийх юм?
: Хэрвээ ажил хийж байгаа бол эртхэн шиг больсон чинь дээр шүү. Үгүй бол чи юу болохыг мэдэж байгаа гэж хэлээд тасаллаа.
Ингэнэ гэдгийг нь мэдэж байсан юм. Хэрэв миний цагийн ажлын тухай мэдэх юм бол юу болохыг төсөөлөшгүй нь.
Сургууль руу уруу царайлан орвол Сохи намайг хүлээгээд байж байв.
" Сонбэ "
" Өө Сохи "
" Таны царай их цонхигор байх чинь. Өчигдрийн явдлаас болоо юу? Зүгээр дээ. Ажилд ороогүй нь таньд харин ч ашигтай байх. "
Хэдийгээр бид найзлаад багагүй хугацаа өнгөрсөн ч одоохондоо ажилд орсноо Сохид хэлээд хэрэггүй байх.
●○●○●
Gentlewoman зоогийн газар гэх нэртэй газрын урд ирээд амьсгаа аван дотогш орлоо.
Би үнэхээр ажилж чадах болов уу?
- Сүа ашгүй чи ирлээ. Өчигдөр үнэхээр янзтай байсан шүү. Алив бусадтайгаа чамайг танилцуулъя гэж менежер хэлэн намайг дагуулан нэг өрөө рүү явлаа.
Менежер " Энэ ажилчдын амралтын өрөө байгаа юм. "
Менежер " Энэ хүн бол өнөөдрөөс манайд ажиллах Юн Сүа. Шинэ хүн болохоор сайн туслаарай. " гэж хэлээд намайг ажилчидтай танилцууллаа. Тэд нартай танилцан зогсож байтал хаалга онгойн нэг залуу орж ирлээ. Сайн харвал өчигдрийн залуу байв.
Хүлээгээрэй тэр энд юу хийж байгаа билээ?
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Арай...үгүй байлгүйдээ.Менежер " Жэй манайд шинэ хүн ажилд орсон. "
Бага багаар миний бодож буй зүйл зөв болохыг ухааран " Тэр хүн энд ажилдаг юм уу? " гэж итгэлгүйхэн асуувал
Менежер " Тийм ээ. Манай ахлах тогооч байгаа юм. Царайлаг байгаа биз. Үйлчлүүлэгдийн тал хувь нь түүнийг харахаар ирдэг юм. " хэмээн менежрийг түүнд ойртон айлгүйтэн инээн хэлсний дараа тэр залуу над руу хальт харчхаад хажуугаар минь өнгөрөн буйдан дээр очин суулаа.
Тэр нь ч сайн биз. Над руу гараа сунгасан бол одоо яах байснаа мэдэхгүй нь.
Менежер " Май энэ чиний дүрэмт хувцас."
" Баярлалаа. Би хичээж ажиллах болноо. "
Тэр хувцсыг өмсөн толинд харахад эмэгтэй хүн шиг харагдаж байлаа. Олон жилийн дараа богино зүйл өмсөж байгаа болохоор эвгүй байгаа ч гэсэн ажлынхаа төлөө өмслөө.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Менежер " Чамд үнэхээр сайхан харагдаж байна. Жэй чамд ажлыг чинь зааж өгөх болно. " гэж хэлээд явахад зөвхөн бид хоёр л үлдэхэд тэр " Дагаад яв. " гэж тэр хүйтнээр хэлэн урд гаран явахад түүнийг араас даган явбал гал тогоо гэх бичигтэй өрөөний гадаа ирлээ. Тэр дотогш орон хормогчоо зүүн ажлаа хийж эхлэхэд " Би ю.юу хии-йх вэ? " гэж ээрсээр асуулаа.
Бурхан минь, миний нүүр яг одоо улайгаад улаан лооль шиг харагдаж байгаа гэдэгт мөрийцсөн ч яахав.
" Орж ирсэн үйлчлүүлэгчдээс захиалга аваад надад өгөхөд болно. Одоо гар. " гэж хэллээ.
Гал тогооноос түргэн гэгч нь гаран нэг үйлчлүүлэгчээс захиалга аван тэрэнд өглөө.
Орой хүртэл Жэй гэгчид зарагдан өдрийг өнгөрөөв. Түүнийг маш муухай ааштай гэдгийг мэдэж авсан юм.
Эцэст нь тарах цаг болж хувцсаа өмсөн гарах гэж байхад муухай аашт намайг араас дуудан " Шинэ ажилтан. Өнөөдөр цэвэрлэгээ хийгээрэй " гэж хэлчхээд хажуугаар өнгөрөн явлаа.
Хурдан цэвэрлэгээгээ хийчхээд гэр рүүгээ харьлаа.
Шатаар дээш өгсөн явж байхад Сохи гэрийн хаалганы хажууд зогсож байв. Тэр намайг харан гүйж ирэн " Сонбэ та зүгээр үү? Яагаад ингэж оройтсон юм? " гэсээр санаа зовсон байдалтай хэлэв.
" Номын сан орсон юм? "
" Дараагийн удаа хамтдаа явцгаая сонбэ"
Түүнд бүх үйл хөдлөл, байгаа газраа мэдэгдэж байх ёстой юм шиг дандаа ингэж шалгаах нь намайг одоо залхааж байлаа.
" Дараагийн удаа намайг битгий хүлээгээрэй. Одоо гэртээ ороод амар. " гэж түүнд хэлчхэээд гэр рүүгээ ороод орон дээрээ шууд хэвтэн унтлаа.
Ядарч байна. Өнөөдөр хүнд өдөр байлаа.

YOU ARE READING
Secret Alliance
RomanceТаны л хажууд байна гэвэл эмэгтэй дүрд хувирсан ч хамаагүй. Ижил нэрт манхуагаас сэдэвлэв.