2

43 13 0
                                    

Sua's POV

" Анх харсан мөчөөс хойш таньд сайн байсаар ирсэн " 

Сургуулийн минь хөөрхөн охин надад сэтгэлээ илчилсэн. Тэгэхээр    Сохи ижил хүйстэн хэрэг үү ? Эсвэл тэр надаар тоглоод байгаа юм байх даа.

ДРР ~ ДРР ~ ДРР

ДРР ~ ДРР ~ ДРР

- Байна уу. Сүа чи юу?

" Тийм ээ. Ээжээ "

- Яагаад утсаа ингэж удаан авсан юм? Санаа зовоочих юм.

" Уучлаарай "

- Гэртээ байгаа юм уу? Ямар нэгэн үдэшлэгт яваагүй биз.

" Битгий санаа зов. Би тийм юманд явахгүй"

- Би чамд хэлдэг. Юу ч болж байсан эрчүүдээс хол байх ёстой. Тэд гаднаа энгийн мэт харагдавч доторх нь бол мангас. Хэрэв тэд чамд хүрэх гэж оролдвол- 

Ээжийн ярих ядаргаатай яриаг сонсохыг залхан дундаас нь тасалж орхилоо.

" Ээжээ би энэ талаар яримааргүй байна. Нойр хүрээд байгаа болохоор тасаллаа "

Амьсгал тавчидан агаар амьсгалах гээд тагтан дээр гарч ирвэл хажуу тагтан дээр Сохи зогсож байв.

" Би сонсъё гэж сонсоогүй шүү. Тамхи татаад зогсож байхад таны яриа сонсогдод байсан юм. "

" Тэгэхээр чи бүгдийг нь сонссон байх нь ээ "

" Та ээжтэйгээ их дотно байхдаа. Байнга утсаар ярьдаг уу? "

" Тийм ээ. Тэр надад их санаа зовдог юм"

" Энэ таньд төвөгтэй биш байна уу "

" Тэр үргэлж ийм байсан. Би дасчихсан юм "

" Сонбэ та хүссэнээ хийж, эрх чөлөөтэй байх ёстой. Та аль хэдийн насанд хүрчихсэн шүү дээ "

" Зөвлөгөө өгсөнд чинь баярлалаа. Би одоо орондоо орлоо. Сайхан амраарай "

" Сайхан амраарай сонбэ "

Сохигоос салан орон дээрээ өөр  өөртэйгөө ярин хэвтэв. Заримдаа ингэх нь намайг бага ч болов тайвшруулдаг юм.

-Их урт өдөр болж өнгөрлөө шүү.

-Ээж...тэр үргэлж ийм байсан.

-Би хүссэн зүйлээ хийж, эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэнэ ээ? Хаха. Миёон ч бас ийм зүйл хэлж байсан.

- Сохигийн хувьд тэр тийм ч муу хүн биш байх.

So Hee's POV

-Ээж... тэр үргэлж ийм байсан.

Тэр эмэгтэй таныг гарын аясараа хөдөлгөдөг хэвээрээ байх шив. Тэр үргэлж таныг захирах гэж оролддог байсан.

-Би хүссэн зүйлээ хийж, эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэнэ ээ? Хаха. Миёон ч бас ийм зүйл хэлж байсан.

Миёон? Таныг хаа сайгүй дагаж явдаг тэр нойтон хамуу шиг эмэгтэй хэн болчихоод таньд зөвлөгөө өгч чадаж байна аа?

-Сохигийн хувьд тэр тийм ч муу хүн биш байх.

Авв, сонбэ та үнэхээр цайлган юм. Би таны энэ төрхөнд л дурласан юм шүү дээ.

Таньд танихгүй хүний өгсөн зүйлийг битгий авч бай гэж ээж тань хэлж өгөөгүй бололтой. Цэцгэн дотор сонсох төхөөрөмж суулгасныг ч мэдэхгүй. Хэтэрхий гэнэн юм. Тэрний ачаар таны намайг гэх бодлыг мэдэж авлаа шүү дээ.

Та дунд сургуульд байсан үеийнхээсээ огтхон ч өөрчлөгдөөгүй байна.

Таныг одооноос эхлэн өөртөө аажим аажмаар дурлуулах болно.

••••       

Биенд тухгүй санагдах хувцас болон толгой загатнуулах хиймэл үсийг тайлж хаян, нүүрний будгаа арилгачхаад толины тусгал дахь өөр рүүгээ харлаа.  

Эцэст нь бид дахин уулзлаа Сүа нүүна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Эцэст нь бид дахин уулзлаа Сүа нүүна.

Таны л хажууд байж байвал эмэгтэй дүрд хувирсан ч хамаагүй.

Secret Alliance Where stories live. Discover now