/02/

60 10 0
                                    


/Хичнээн жаахан байсан шүү дээ гэж өөртөө шалтаг хэлэвч бидний хийсэн нүгэл биднийг дагасаар буй.../


:"НАРИ!"

Хайртын минь төрх нүдэнд минь тусахад би хамтдаа өнгөрүүлсэн дурсамжаа бус нүдийг минь сохлох аятай хурц гэрэл эмч нарын шуугиан тархинд минь бууна.
Юутай гашуудалтай.

-"Би...БИ ЭНЭ БҮХНИЙГ БАЛЧИР НАСНЫ,ӨСВӨР НАСНЫ МИНЬ АЛДАА ГЭЭД ОРХИЖ ЭХЭЛСЭН!ДӨНГӨЖ Л МАРТАЖ БАЙХАД...ЧИ ЧИ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ӨМНӨ МИНЬ ГАРЧ ИРЖ БАЙГАА ЮМ!И МИНУ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДООВ?!"

Би мартаагүй шүү дээ.
Зүрхэндээ хадгалж уучлал, өршөөл эрсээр л явсан.

:"Бид хоёулаа жаахан байсан Нари!Бидэнд хариуцлага гээчийг ухамсарлах зориг ухаан байгаагүй!Харин одоо?Одоо бид ухамсарлаж чадна!Би тэр алдааны гэмшилийн хариуд энд зогсож байна."

-"Бид зүгээр л өсвөр насны үерхлээр салаад дууссан бол хичнээн сайхан....."

Flashback-

-"Мину!Мину...би айгаад байна шдээ!Айгаад байна.Би. . .БИ ТЭРНИЙГ АЛЧИХЛАА ШДЭЭ!"

Flashback end.

Now-

:"Тэр үед тэр үе миний л алдаа байсан.Миний алдаа. Уучлаарай хайрт минь.Уучил. . ."

-"Ямар нүүрээрээ өмнө минь гарч ирээд байгаа юм бэ И Мину?!"

Нулимс гээч нь бүсгүйн хацрыг чийглэж,нүдийг гэрэлтүүлэх аж.

Тэр энгийнээр л амьдарсан. . .Хүн бүрийн адил тэр алдаад үзчихсэн. Өнөөх л чимээгүй хэр нь үзэсгэлэнтэй нэгэн байсан юмдаг.

:"Та эгчийг ямар хэцүү байдалд байгааг мэдэхгүй байна!Тэр байнга танаас болж өөрийгөө хориод л байдаг!Өөрийгөө ажил гэр сургуулийн хооронд л уячихдаг!Өөрөөс чинь болж!Танийг хаанахын хэн гэдгийг чинь мэдэхгүй ч эгчийг ингэж тарчлаахаа боль!"

Жаал хүүгийн үг гэнэтхэн сонсогдож тархинд нь ч тэр зүрхэнд нь ч тэр сийлэгдэх бөгөөд харин бүсгүйн хуучин хайртынх нь нүд гансралтайгаар сөхрөх аж.

:"Уучлаарай Нари. . .Тэр үед л зоригтой байсан бол. . ."

Тэр үед л гэх энэ үгээр өөрийгөө алах залуу гансрах нүд,өвдсөн сэтгэл, гашуун үнэнтэй зууралдан хоцорсон юм.Аз жаргалынх нь оч дэргэд нь байсан ч түүнийгээ алдахдаа балчир насныхаа ухаангүй зангаа буруутгах нь өрөвдөм хэр нь мунхаг юмдаг.

_________________________

:"Нари эгчээ?"

-"Уучлаарай. . .баярлалаа."

Нүдэнд нь зурайх дурсамж, сэтгэлд нь чангаах зовлон байгаа учир энэ бүсгүй ийм л үхлүүт байсан аж.

:"Эгчээ!Би танийг хайрлаж чадна!Магадгүй надад ахадсан үг байж болох ч эгчээ би танийг өнгөрснөө тавьж явуултал чинь хайрлаж чадна!Эсвэл. . . өнгөрснөө тавьж явуултал чинь чимээгүй хүлээж чадна!"

-"Тэгвэл надад битгий бууж өгөөрэй. . ."

:"НАРИ ЭГЧЭЭ БИ ТАНД БУУЖ ӨГӨХГҮЙ ЭЭ!"

♤First love♤ˢ²Where stories live. Discover now