/04/

57 5 1
                                    


-"Чи миний маргаашд байхыг хүссэн ч би чиний өчигдөрт үлдчихсэн гэдгийг сана!И Мину!"

_____________________________

/Чи өнөөдөр намайг хайрлавал
Маргааш би чамд өөрийгөө өгнө.

Чи өчигдөр надаас явсан бол
Би өнөөдөр чамайг хайх болно.

Чи маргааш над дээр дахин ирвэл
Би ирээдүйд чамайг хөөх болно.

Эцэстээ чиний эзгүйд дасаж
Өөр нэгнийг ийн хайрлана./


Залуу бүсгүйн нулимс,цөхрөл,айдсыг өнөөх залуу нь анзаараагүй нь хачин.
Хайртай нэгнийхээ өнөөх л нэг харц,өнөөх гунирхал,нөгөөх айдсыг нь анзаараагүй нь залуугын хайнга бөгөөд тодорхойгүй хайрын илрэл мэт.

Юутай гунигтай хэр нь хүйтэн дүр зураглал вэ?
Бүсгүйн цөхрөнгөө алдан унах төрх
Залуун аймшиггүй ширүүн харц.

Хайр гэхээргүй харагдана.

:"Нари!ХАЙРЛАСАН ЦАГ МӨЧ,
ХАЙРЛАСАН ХАЙР,ХАЙРЛАСАН ТЭР ҮГС ДЭМИЙ ҮРСЭНДЭЭ ХАРАМСАЖ БАЙНА!УУЧЛАЛ ГУЙЖ ӨРӨВДӨМ НЭГЭН БОЛСНОО Ч ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!ЧИ ҮХЧИХСЭН Ч БОЛООСОЙ!"

Хайр гэж яг юу юм бэ?
Яг одоо энэ асуулт л бүсгүйн толгойд эргэлдэж,тамирдсан бие нь зовлонг нь нэмнэ.

Түүний зовлон хийгээд хайрын хэмжүүр нь гагцүү түүний бяцхан сэтгэлээс их гэдэг нь үнэн юмдаг.

-"Халамцуу,уйдсандаа чи надад хэдэн үг хэлсэн билээ?
Хайрыг минь босгох биш зовлонг минь босгосон чи.
Энэ чиний хайр уу?"

Тэр тэнгэр бурхан гээч нь хүмүн гээчийг бүтээсэн юм бол,хайрыг хүмүн гэгч нь үүсгэсэн биз дээ?

Тэгвэл тэр хүмүнийнх нь нэг болох чи И МИНУ!

Надад хариулаадах!

Хайр гэж яг юу юм?

_____________________________

Leeknow's pov-

Дотор халуу дүүгэн,нүдэнд минь эрээн гэрэл тусаж,чихэнд минь видео тоглоомны дуу сонсогдоно.

:"Линуяа чи амарсан нь дээр биш үү?"

-"Амаа татаа!Хэнд хамаатай юм."

:"Ийм болохоор л чи хайрлаж мэдэхгүй байгаа юм шд."

-"Яахчихаав?Би хайрлаж үзсэн?Үзээд хайрлахыг хичээж байна!"

:"Зөвөөр илэрхийлж,зөвөөр хайрласан гэж үү?"

-"Тэгээд яах юм?Хайртай гэж хэлж үзлээ,дуртай зүйлийг нь авч өгж үзлээ,хүссэнийг нь хийж үзлээ?Өөрөөр яаж хайрлах юм?"

:"Минийх биш чиний хайр л яаж хайрладаг юм?"

-"Тэгвэл хайр гэж яг юу юм?"

Нүдэнд нь гунигийн үзүүр цухуйж,талимааран,асуулт эргэлдэх нь илт мэдэгдэнэ.

Одоо л асууж үзье.

Тэр хайр гээч нь яг юу юм?

Flashback-

-"Линуяааа!"

:"Ванилтай сүү авмаар байна уу?

-"Мааагадгүй?"

:"Ойлголоо тэгвэл авцгаая? Харин одоо миний тоглоомыг авцгаая?"

-"Заавал одоо авах юм уу?"

:"Тэр тоглоом гараад удаж байгаа шдэ?Энэ удаад л авья.Тэгээд дахиад нэг сар тоглоом авахгүй за юу?"

-"Тэгвэл дараа сард тоглоомны оронд шинэ жилийн цамц ч юм уу?эсвэл амттан,цаа бугатай оймс?"

:"Энийг дараа сард төлөвлье?"

_____________________

Now-

Тэдний харилцаа хамгийн эрүүл бөгөөд хамгийн өхөөрдөм нь байсан.

Тэдний хайр бусдад хүлээн зөвшөөрөгдсөн,үнэнчээрээ ч алдартай,амлалт, энхрийлэлтээр дүүрэн тийм л хайр.

Энгийн бөгөөд өсвөр насны өнөөх л санаа зоволгүй,ирээдүйг тооцолгүй,жаргалтайгаар инээдэг тэр хайр.

Тэдний хайрлах хайр энгийн мэт.

Тэгвэл яагаад?

Яагаад тэдний хайр хэцүү байсан гэж?

Хүчирхийлэл алга?Ёс бус үг үйлдэл алга,хэрүүл үл ойлголцол алга?

Энэ бүгд төгс биш гэж үү?

-"Мину чиний надад үлдээж орхисон тэр сорви одоо ч намайг айлгадаг хэвээр.
Том бас гүн."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 15, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

♤First love♤ˢ²Where stories live. Discover now