/03/

34 7 0
                                    

:"Нари эгчээ би танд бууж өгөхгүй ээ!!!"

_____________________

/Амьдрал минь ардаас минь чангаах мөчид
Энэ гинжин дөнгөөс салахын хүслэн болоход л анзаарлаа.
Өөрийгөө хэр өрөвдөлтэйг.
Хүчтэй хэмээн андуурч байсан өөрийгөө хичнээн сул доройг.
Аз жаргалтай хэмээн өнгөрүүлж байсан цаг хугацаа минь гагцгүү энэ хаварт л гацсан гэдгийг.
Хайрын улирал гэдэг энэ хайлам хаварт би гундаж хорчийсон хүйтэн төрхтэйгөөр зогссоор л байна.
Хөөрхий дөө миний хайр.
Хөөрхий дөө миний зүрх.
Хөөрхий дөө миний тархи.
Хөөрхий дөө энэ хавар./

______________________

:"За бос бос."

-"Ямархуу байна?Ахиц гарахнуу?"

:"Харин лдээ,эргэлзээтэй.Чи чинь их жаахан даа л?"

-"Арван зургаатай байсан. . ."

:"Тэгэхээр энэ яг зуун хувь үйлчилнэ гэдэг хэцүү.Чи эд өсөж энэ зүйлд бэлтгэгдэх насан дээрээ л."

-"Харамсаж байгаа. . ."

:"Юун түрүүнд энэ эмчилгээнд зуун хувь найдах хэрэггүй,одоогоор чамд биеийн чинь эрүүл мэнд биш сэтгэлзүйн эрүүл мэнд чинь маш чухал цаг үе.Өдий таван жил өнгөрч байхад тавьж явуулаагүй байна гэдэг."

-"За."

:"За одоо явж болно.Болгоомжтой яваарай!"

Бүсгүйчүүлийн яриа тасрахад өрөөний гадна тэднийг хүлээн суух залуу ханан дээр өлгөөстэй бяцхан үрсүүдийн зургийг ажиглан инээмсэглэнэ.

-"Явцгаая."

:"Эмч юу гэж байна?"

-"Би эрүүл,зүгээр болохоор санаа зовох зүйлгүй гэсэн.Тийм болохоор чамд миний өмнө хариуцлага хүлээх шаардлага байхгүй гэсэн үг!"

:"Би хайрламаар байна. . ."

-"Хамгийн том алдааны минь эзэн хэрнээ ингэж зоригтой хэлж байгааг чинь гайхаж байна."

:"Тэр. . .Тэр бацаан ч гэсэн чи бид хоёрын тэр насан дээр л явж байна!Тийм байхад чи тэрэнд боломж өгч байдаг."

-"Тэр. . .тэр чамтай адилхан байсан төдий."

:"Өдий хорин нэг хүрч байж ийм юм ярьж жаахан хүүхэд эргүүлэхээсээ ичихгүй байна уу?"

-"Харин чи гэнэт гарч ирээд үхчихсэн хүүхдийн өмнө хариуцлага хүлээхдээ ичихгүй байна уу?!"

Flashback-

-"Лину одоо яах вэ?"

Жаалхан охин ийн уйлах ба нүдэнд нь түүний хайртын дүрс л бүдэгхэн харагдана.

:"Авхуулахгүй юу!"

-". . ."

:"Өөр яах гээв!Чи бид хоёр дөнгөж арван зургаан настай!Бид өөрсдөө ч хүүхдээрээ байхад би наад хүүхдээр чинь яах юм!Чи ч гэж чи угаасаа төрж чадахгүй биз дээ!Үхчихгүй амьдармаар байвал зүгээр авхуул!"

-"Г. .Гэхдээ"

:"Ямар ч гэхдээ байхгүй!Чадна гэвэл өөрөө л наад хүүхдээ өсгө!Надад хамаа алга.Хүүхэд чинь эцгээ нэхээд байвал чиний араас үхчих гээд байсан тэр нэг Хёнжиныгаа аав нь гэж хэлнэ биз!Угаасаа Хёнжиных байхыг үгүйсгэхгүй шд?!"

____________________________

-"Лину!Тэр. . .тэр үхчихлээ шдээ!Үхчихлээ!Би тэрнийг алчихлаа шдээ!"

Гар нь улаан цустайгаа хутгалдаж, бүрэлдээд хэдхэн долоо хоног болсон нялзрай хүүхдийг ширтэнэ.

Хүн дүрсэндээ ч орж амжаагүй улаан цус л харагдах бөгөөд энэ зүйлээс бяцхан хүүхэд бүрэлдэх байсан гэдэг нь аймшигтай.

Flashback end-

-"Хэрвээ тэр төрсөн бол одоо дөрвөн настай байх байсан. . ."

:"Тэгж их харамсах байсан бол яах гэж авхуулсан юм?"

-"Тэр үед,тэр үед авхуулчихвал л амьдрал минь тайван үргэлжлэх юм шиг санагдсан.
Маргааш гэх өдөр надад ирж тэр маргаашд чи хүртэл надтай хамт байх юм шиг санагдсан."

:"Одоо би чиний маргаашд байж, одоо би чиний хайр болж өгье."

-"Чи миний маргаашд байхыг хүссэн ч би чиний өчигдөрт үлдчихсэн гэдгийг сана!И МИНУ!"

♤First love♤ˢ²Where stories live. Discover now