Тэр үед чамтай уулзаагүй бол сурагч насны минь сүүлийн жилүүд тийм жаргалтай байхгүй байх байсан...
---
"Сайн байна уу? Өнөөдрөөс танай хажуу хаалганд шинээр нүүж ирж байгаа юмаа. Ээж маань надаар гарынхаа будааны бялууг өгч явууллаа. Цаашид тусалж дэмжиж байгаарай!"
Дунд ангийн сурагч байсан үеийн минь тэр нэгэн өвөл...
Гэрийн үүдэнд торгон даавуунд нямбайлан боосон будааны бялуу барьчхаад маруухан ч итгэлтэй гэгч нь Солонгосоор ярин инээмсэглэх түүнийг анх харж билээ.
Нүднээс нь гэрэл цацарч, хайлж уярмаар дулаахнаар мишээж байсан тэр нэгэн хөвгүүнд би анхны харцаар дурлаж байлаа.
Дөнгөж сэрчихээд нүдээ ч нээж чадахгүй байсан нойрмог бяцхан охин түүнтэй анх нүүрэлдэж байснаа санан дурсахад өдгөө ч ичсэндээ чих халуу дүүгнэ.
Сэгсийж замбараагүйтсэн үс, нуухатсан нойрмог нүд, тооройтой ягаан унтлагын хувцас гээд хэнд ч харуулахыг хүсэхээргүй тийм л тэнэг байдалтай хаалгаа онгойлгосноо ухаангүй мэт өөдөөс нь нүдээ томруулан гөлрөн зогсож байсан нь саяхан мэт. Тэр бидний анхны уулзалт байсан.
Накамото Юта.
Миний зүрхийг хоромхон зуурт булаагаад авсан тэр хөвгүүн....
"А-аан сайн байна уу. Бялуу өгсөнд баярлалаа."
Би ээрч муурсаар арай ядан ийн хэлээд доош бөхийн түүнд талархсанаа илэрхийлэв.
Тэр будааны бялууг надад бариулаад гараа даллан инээмсэглэсээр гэр лүүгээ орж билээ.
Ичиж бантсан би хэдэн минут үүдний хаалга руу гөлрөн зогссон гэж санана!
Тэгж л зүрхэнд минь хайрын оч гийсэн он жилүүдийн эхлэл тавигдсан юм.
----
"Өө Юта ахаа! Та сайхан амарсан уу? Хогоо хаях гэж байгаа юм уу?"
Өглөөнийхөө гүйлтээ хийчхээд цахилгаан шатаар өгсөх гэж байхдаа өөдөөс гарч ирсэн түүнтэй би таарлаа.
"Тийм ээ. Хогоо хаях гээд гарч ирсэн юм. Чи дахиад л гүйж байгаад ирж байгаа юм уу?"
"Тийм ээ. Дасгалаа хийчхээд л..."
"За за чи ор доо. Би хогоо хаяя."
"За түр баяртай!"
Би ийн хэлээд түүнтэй зөрөн цахилгаан шатанд суулаа.
YOU ARE READING
Ditto || Nakamoto Yuta
FanfictionЧамайг гэх миний сэтгэл бидний хамтдаа өнгөрүүлсэн дурсамж шиг маш том болжээ. Зун хэдийн өнгөрч намар болсон ч гэлээ, энэ бүх хугацаанд би зөвхөн чамайг л хүлээсээр...