Author's POV
"Хөөе Минжон. Ганцаараа энд хоолоо идэж байгаа юм уу? Сая надтай хамт явахад болох байсан шд." гэж цоглог гэгч нь хэлсээр Минжоны хажууд ирэн суув.
Минжон түүн рүү хараад "Зүгээр ээ. Түр ганцаараа баймаар байсан юм. Түрүүн сэрээсэнд баярлалаа. Яаж ингэж их унтсанаа ойлгодоггүй ээ." гээд хамраа үл ялиг үрчийлгэн инэмсэглэхэд Жэмин ч түүн рүү харж инээн
"Чи намайг орж ирэхэд л унтаж байсан. Удахгүй сэрчих байлгүй дээ гээд хараад л байсан чинь бүр сэрдэггүй шүү. Би чамайг багш нараас яаж хамгаалсан гэж бодож байна? Чамайг унтаж байгааг харчих вий гээд чамтай ярьж байгаа юм шиг царайлж тэнэг хүн шиг зөндөө ганцаараа ярьсан." гээд санаа алдав.
Минжон "Баярлалаа баярлалаа. Гэхдээ эртхэн сэрээхгүй дээ." гэж санаа зовсон байртай хэлэхэд Жэмин "Их ядарсан юм шиг харагдаж байсан... тэгээд сайн унтаж амраг дээ гэж бодоод сэрээгээгүй юм. Их сэтгэл сайтай залуу байгаа биз? " гээд нүдээ ирмэв.
Минжон ч өөдөөс нь харан нүдээ ирмэх эгдүүтэй хөвгүүнийг харан дахиад л чанга хөхрөн инээлээ.
"Үнэхээр их баярлалаа за юу? Маш энэрэнгүй сэтгэлтэй залуу байна."
Ийн тэр хоёр ойр зуурын хөнгөхөн яриа өнгөрүүлж хэсэг зуур ч болов Минжон урдах асуудлаа мартан сэтгэл амар инээж авчээ.
———————
Хичээл тарж Минжон цүнхэндээ дэвтэр номоо хийн сууж байлаа. Тэгтэл Жэмин түүний хажууд ирэн ширээг нь тулан зогсоод "Хоёулаа хамт гадуур явъя. Маргааш манай ээжийн төрсөн өдөр. Би бэлэг авч өгмөөр байна. Чи надад тусалж чадна биз дээ?" гээд нүдээ ирмэлээ.
Жэминий энэ үйлдэл яг л бүх хүмүүсийг ховсдох мэт. Нүдээ ирмэх төдийд л хэн ч түүнд үгүй гэж хэлж чадахгүй.
Минжон инээмсэглэн "Тэгье ээ. Өнөөдөр дуртайяа хамт явна." гэж хэлээд цүнхээ үүрэн суудлаасаа бослоо.
Мэдээж энэ Минжоны хувьд Юта гэх хөвгүүнээс түр ч болов хол байх сайхан шалтаг байсан юм. Харах төдийд л сэтгэл нь хөндүүрлэж, юу ярих, юу хийхээ мэдэхгүй байгаа болохоор хэрхэн түүнтэй таарахгүйгээр гэртээ харих вэ? гэх хүндхэн асуултанд ороогдон бодол болоод сууж байсан юм.
Минжоныг зөвшөөрсөнд Жэмин багагүй баярлан тэр хоёр ангиасаа гаран алхлаа.
Жэмин "Чиний бодлоор эмэгтэй хүнд ямар бэлэг авч өгвөл зүгээр вэ?"
YOU ARE READING
Ditto || Nakamoto Yuta
FanfictionЧамайг гэх миний сэтгэл бидний хамтдаа өнгөрүүлсэн дурсамж шиг маш том болжээ. Зун хэдийн өнгөрч намар болсон ч гэлээ, энэ бүх хугацаанд би зөвхөн чамайг л хүлээсээр...