2. Найз охин

32 10 0
                                    

Хонх дуугарч сүүлийн цагийн хичээл дууссаныг илтгэв.

Би цүнхэндээ дэвтэр номоо хийчхээд гүнзгий амьсгаа аван ангиасаа гарлаа.

Ямар шалтгааны улмаас надаас түүний найз охин болоод жүжиглээд өгөөч гэж асуусныг мэдэхгүй ч энэ бяцхан боломж намайг хангалттай жаргалтай болгож байв.

Ичингүйрэн доош ширтсээр нүүрэндээ бүдэг инээмсэглэл тодруулан сургуулийн гаднах талбайд намайг хүлээн зогсох түүн дээр би гүйн очлоо.

Намайг хараад тэр дахин дулаахнаар мишээв.

"Хүрээд ирэв үү? Юутай ч явцгаах уу даа?"

Ингэж хэлэхэд нь би толгой дохин инээмсэглээд түүнийг даган урагш алхлаа.

"Ингэхэд ямар хэрэг гарсан юм? Бас бид хаашаа явж байгаа юм бэ?"

Намайг ийн асуухад тэрээр доош газар ширтэн хэсэг хугацаанд чимээгүй алхаж байснаа

"Энд нүүж ирэхээс өмнө, Японд байхдаа.. би нэг охинтой үерхдэг байсан юм л даа. Би түүнд бага ангиасаа хойш л сайн байсан. Дунд сургуульд байхдаа зориг гарган түүнийг болзоонд урьж 2 жил гаруй үерхсэн. Гэтэл нэг л өдөр намайг хаячихсан юм. Өөр сургуулийн од бандитай бүхэл бүтэн жилийн турш намайг хуурч байсныг би мэдсэн." Тэр сүүлчийн 2 өгүүлбэрээ хэлэхдээ хөнгөхөн инээд алдаж хуучнаа дурсах мэт тэнгэр өөд харцаа бэлчээн ширтэж байлаа.

"Тэгээд зүгээр л танилууд байхыг хүссэн. Харин тэр саяхан энд нүүж ирсэн гээд надтай уулзмаар байна гэсэн юм. Намайг одоо хүртэл ганц бие байгаа эсэхийг асуусан. Харин тэр үед би сандарсандаа мэдээж байгаа гээд л хэлчихсэн. Өөрийг нь мартаад хангалттай сайхан байгаа гэдгээ харуулахыг хүссэн юм л даа. Түүнгүйгээр хангалттай сайхан амьдарч чадна гэж.. Тийм болохоор чиний тусламжийг гуйж байгаа минь энэ.... Би чамд жоохон тэнэг санагдаж байгаа байх даа? Тийм үү? Жаахан хүүхэд байсан байж түүнээсээ ингэж их айж сандрах ч гэж. Өөрөө ч юу хийгээд байгаагаа сайн мэдэхгүй л байна..." тэр ийн хэлээд гуниг хурсан тунгалаг нүдээрээ над руу ширтэв.

Би толгой сэгсрэн "Үгүй дээ. Харин ч та ингэж хэлэх эрхтэй биш гэж үү? Би өнөөдөр хамгийн сайнаараа хичээх болно оо за юу!" гэж шийдэмгий царай гарган хэлэхэд тэр инээмсэглээд

"Зүгээр энгийн үед байдаг шигээ байхад л хангалттай. Миний хажууд инээмсэглээд байж байвал л болно."

Энэ өгүүлбэрийг сонсоод нүүр минь халуу дүүгэх шиг болов. Харцаа салгаж чадахгүй түүний нүд рүү ширтэж байхад түүний савх шиг нарийхан хуруунууд хацрыг минь шүргэж салхинд нүүрний урдуур хийсэх үсийг минь хойшлуулж өгөв.

Ditto || Nakamoto YutaWhere stories live. Discover now