Yuta's POV:
"Тэр гэхдээ яачихсан юм бол оо? Надаас ичээд байгаа юм байх даа?"
Хөршүүд болж дотноссон цагаас хойш өдөр бүр хамтдаа хичээлдээ явдаг бол сайхан аа гэж санаа алддаг байсан нь саяхан юмсан.
Гэтэл энэ өдөр намайг орхиод түрүүлээд явсанд нь бага зэрэг урам хугарч байлаа. Эцэст нь хүссэнээрээ хамт явах боломжтой болчихоод одоо хэр нь орхиод явж л байдаг.
Хэдий тиймхэн байсан ч Минжоны өчигдрийн царайг бодох төдийд л инээхгүй байж чадахгүй байлаа.
Харц нь нэг бол таг хий гөлрөөстэй, эсвэл нүд салгалгүй намайг ширтээстэй, эсвэл бүр над руу харах ч үгүй дальдчиж байсан нь ямар өхөөрдөм харагдаж байсан гэж санана.
Хааяа түүнийг шоглох дажгүй байдаг ч энэ удаа хэтрүүлчихсэн бололтой.
Хэрвээ тэр өчигдрийн үнсэлтээс болж эмзэглээд байгаа бол... гэхдээ тэр үнэхээр юу ч биш, ямар ч өөр санаа агуулаагүй үйлдэл байсан гэдгийг би өөрөө сайн ойлгуулах хэрэгтэй байсан шүү дээ.
Аяазавагаас болж өчигдөр маш шуналтай, хувиа бодсон үйлдэл их гаргасан минь үнэн. Тийм болохоор буруу ойлголт төрүүлсэн бол үүнийгээ засах хэрэгтэй байх.
Ийн бодсоор би сургууль руугаа алхана.
Минжонд буруу ойлголт төрүүлэхгүй байх хэрэгтэй. Эцсийн эцэст тэр миний төрсөн дүү шиг л хүүхэд шүү дээ. Хувиа бодсон тэнэг үйлдлээсээ болж тэр хүүхдийг эргэлзүүлж болохгүй.
Минжон ч гэсэн үүнийг хангалттай ойлгох хэмжээний ухаантай хүүхэд шүү дээ.
Сургууль дээр хүрч ирээд ангидаа орон цүнхээ ширээн дээрээ тавьчихаад Минжоны өдрийн хоолыг нь аван гарлаа.
Гэтэл ардаас "Ээе Юта! Өглөөний мэнд хөгшөөн, хаа хүрч яваа юм?" гэх дуугаар би эргэн харлаа.
"Өө Ён У. Өглөөний мэнд."
"Жонни гээч."
"Үгүй ээ Ён У."
"За боль л доо. Гэхдээ тэр яахав. Чи одоо найз охинтой болсон гэдгээ хэлэхгүй яасан юм? Бидний нөхөрлөл чамд юу ч биш хэрэг үү айн?"
"Найз охин?"
Би гайхшран түүн рүү харвал тэрээр "За жүжиглэхээ боль. Өчигдөр чамайг сургуулийн ойролцоох кафед доод үеийн охиныг үнсчихээд хөтлөөд явсныг чинь нөгөө ангийн нэг банди харсан гэнэ гэж Тэюун надад хэлсэн. Цаагуур чинь дүүрэн шархалсан охидууд." гэж хэлэв.
YOU ARE READING
Ditto || Nakamoto Yuta
FanfictionЧамайг гэх миний сэтгэл бидний хамтдаа өнгөрүүлсэн дурсамж шиг маш том болжээ. Зун хэдийн өнгөрч намар болсон ч гэлээ, энэ бүх хугацаанд би зөвхөн чамайг л хүлээсээр...