"Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сонин харилцаа..."
Jоnbyeol's POV
Ковидоос болоод бараг л хоёр жил хичээл цахимаар орсон.
Бүхэл бүтэн хоёр жил уулзаагүй ангийнхан руугаа яарч байлаа.
"Жаахан хоцрох бололтой шүү. Түгжрэл их байхыг нь мэдсэн бол хэдүүлээ жаахан эрт сэрдэг байж"
Аав жолоонийхоо үрүүлийг хэд хэд мушгисаар эвшээн ийн хэлэхэд ээж хажуу талаас нь зөөлөн зэмлэнэ.
"Би хэлсэн шүү дээ! Хурдалцгаа гээд байхад!"
Гэр сургууль хоёр маань ойролцоогоор 2 автобусны буудлын зайтай болохоор түгжирээд шальсангүй. 9 цагаас эхлэх байсан хичээлд 9 хагас болж байхад орсон.
Энэ жил их хөгжилтэй өнгөрөх юм шиг санагдаж байлаа. Сургуулиар дүүрэн царайлаг ах нар шилжээд ирчихсэн.
Манай сургууль дан ганц ахлах сургууль биш, дан ганц дунд сургууль ч биш. Дунд болон ахлах сургууль нийлсэн гэж ойлгоход болно.
Ковидын дүрэм журамаас болж олон цагийн хичээл оролгүй тарлаа. Ангийн үүдэнд Бураг хүлээж байхад параллель ангид харж байгаагүй нүдний шилтэй, өндөр, царайлаг ах зогсож байх нь тэр.
Сайн харвал ковидоос ч өмнө миний царайлаг гэж боддог ч сэтгэлээ өгч байгаагүй ахтай үнэхээр адилхан харагдсан. Удалгүй Бура Иёныг дагуулсаар ангийн үүдэнд гарч ирэн "юу тэгтлээ гөлрөөд зогсчихов доо?"
YOU ARE READING
GLOW UP and REVENGE
RomanceЗүгээр л Чуи Ёнжүнийг хардуулах гэж, харамсуулах гэж тийм үйлдэл хийсэн юмсан... Тэр бодлоггүй үйлдлээс болоод сайн залуугаа алдах шахсан...