JONBYEOL's POV
Сургуулийн зугаалгаас ирээд аль хэдийн 20 гаран хоног өнгөрч байна. Одоо л дөнгөж миний зураг, бичлэг олны анхаарлыг татахаа больж байх шиг байна.
"Бёлаа, тараад сурагчдийн зөвлөл хуралтай гэсэн шүү. Сурагчдийн зөвлөлийн өрөөнд ороод ирээрэй"
Сонүг ийн хэлэхэд нь би чихэвчээ буцаан зүүхдээ үл ялиг толгойгоо дохилоо.
*****
"За тийм болохоор дараагийн 7 хоногоос сургуулийн гаднах талбайн цасыг сурагчдийн зөвлөлийн хүүхдүүд цэвэрлэхээр болсон. Бас удахгүй Нийгмийн Ухааны Мин багш тэтгэвэртээ гарах гэж байгаа болохоор бидний зүгээс багшид багахан бэлэг бэлдэхээр болсон шүү. Өнөөдрийн хуралаа энэ хүргээд дуусгачихъя, хичээлтэй нь хичээл рүүгээ, давтлагатай нь давтлага руугаа яваарай" хэмээн сурагчдийн зөвлөлийн тэргүүн болох Чуи Бомгю бараг л амьсгаа авалгүй ар араас нь ярьсаар хурал энэ хүрээд дууслаа.
Мин багш тэтгэвэртээ гарах гэж байгаа болохоор түүний өмнө жил төгсгөсөн ангийнхан нь ирж магадгүй л юм. Тэдний дунд Чуи Ёнжүн ч бас байгаа байх гэж бодож байна.
Хуралын өрөөнөөс гаран анги руугаа явж байхад урдаас минь харахыг хүсдэг ч үзэн яддаг хүн ирж яваа харагдана. Хаашаа зугтахаа ч мэдэхгүй нь...
Би өөрчлөгдчихсөн... тэр намайг танихгүй байх магадлал хэдэн хувь бол?
"Чи.... Жунбёл биз дээ? Мөн үү? Намайг таньж байна уу? Би Ёнжүн байна... чиний зургийг SNS хаягаас чинь харсан нь сайн хэрэг болжээ. Тэгээгүй байсан бол танихгүй өнгөрөх байж... яагаад ингэж сонин царайлаад байгаа юм бэ? Намайг үнэхээр хагас жилийн дотор мартчихаа юу?"
Би сая л түүнийг хачин гэхэд дэндүү хачин харцаар харж байснаа анзааран, толгой сэгсрээд "үгүй дээ, өнөөдөр бие маань жаахан тааруухан байгаа болохоор... та ямар хэргээр?-"
YOU ARE READING
GLOW UP and REVENGE
RomanceЗүгээр л Чуи Ёнжүнийг хардуулах гэж, харамсуулах гэж тийм үйлдэл хийсэн юмсан... Тэр бодлоггүй үйлдлээс болоод сайн залуугаа алдах шахсан...