JONBYEOL's POV
"Охидоо би яах вэ??"
Намайг сандчин ийн асуухад тэд ч мөн адил сандрана.
"Яасан бэ? Юу болсон юм бэ?"
"Ёнжүн ах... цайны цагаар урлаг заалны урд уулзъя гэсэн... хэлэх зүйл байна гэсэн-"
"бурхан минь... чи яая гэж бодож байна?"
"би очиж чадахгүй ээ... гэхдээ юу хэлэх вэ гэдэг нь миний сонирхолыг үнэхээр их татаж байгаа болохоор гүйгээд оччихож ч магадгүй л юм"
*****
Цайны цаг болж Иёнтой хамт урлаг заалны урд очиход Ёнжүн ах хана налчихсан утсаараа оролдож байлаа.
Бид хоёр хажуугаар нь юу ч болоогүй мэт зөрөн заал руу орсны дараа би бүтэн амьсгаа авлаа.
"Би чадахгүй нь ээ... зүгээр явцгаая!"
"юу хэлэх нь сонирхолтой биш байна гэж үү?"
"сонирхолтой л байна л даа... гэхдээ л би чадахгүй нь. Зүгээр л анги руугаа явъя"
"үгүй ээ, уулзах хэрэгтэй!"
Иён намайг чирсээр Ёнжүн ахын зүг алхах бөгөөд түүний ойролцоо ирэхэд нь би гарнаас нь мултарсаар анги руугаа хамаг хурдаараа гүйлээ.
Ангид орж ирэхэд хичээл эхэлчихсэн байх ба англи хэлний багш зогсож байлаа. Ямар азаар манай багш сайхан сэтгэлтэй юм!
Амьсгаадсаар суудалдаа суухад араас Иён мөн адил амьсгаадсаар хажууд ирж суун, нэг хүчтэйхэн нудраад "очмооргүй байсан гээд зугтаад байх даа яадаг юм бэ!? Чам шиг ийм өөртөө итгэлгүй хүн анх удаа л харж байна!"
Багшийг сурсан зангаараа самбартайгаа ярьж байхад утсанд минь зурвас ирэх ба харвал Ёнжүн ах байлаа.
YOU ARE READING
GLOW UP and REVENGE
RomanceЗүгээр л Чуи Ёнжүнийг хардуулах гэж, харамсуулах гэж тийм үйлдэл хийсэн юмсан... Тэр бодлоггүй үйлдлээс болоод сайн залуугаа алдах шахсан...