EPIDOSE NINE

483 45 6
                                    

JONBYEOL's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

JONBYEOL's POV

"Нагац ахаа... гуйж байна шүү дээ. Энд Жунсон ямар ч хамааралгүй ээ, бидний 150 цагийг ядаж хуваагаад өгчих!"

"Бёлаа, би чамд олон удаа хэлж байгаа шүү. Сургуулийн ажилтай гэр бүлийн харилцаагаа холихгүй! Ойлгосон уу? Пак Жунсон өөрөө л бүх шийтгэлийг үүрье гэсэн"

"Болио боль! Ганц охин дүүгийнхээ хүслийг ч биелүүлж чадахгүй, би танайд дахиж ирэхгүй дээ"

Нагац ах буюу сургуулийн захирлынхаа гэрээс хаалгыг нь савсаар гарлаа.

*****

Сургуулийн гадаах үүдээр ороход л хүүхдүүдийн анхаарал над дээр төвлөрөх аж. Бас юу болчихсон юм болдоо?

Зарлалын самбарын зүг харахад Жэй самбар дээр байсан бүх цаасыг ууртай нь аргаггүй урж, хажууханд нь байх хогийн сав руу шидлэх нь харагдана. Өөдөөс минь доод ангийн хөвгүүн ирж гарт минь зурагтай цаас атгуулчихаад "Эгч та ч чимээгүй байж байгаад бас аймар хүн байна шүү" хэмээчихээд яваад өгөв. Өнөөх зургыг нь ч тоолгүй, бүр харах ч үгүй базчихаад зарлалын самбарын зүг алхлаа.

Сургуулийн гадаа байдаг зарлалын самбар дээгүүр дүүрэн нагац ах намайг гэрт минь хүргэж өгч байсан үеийн зургуудыг эгнүүлэн наасан байлаа.

Самбар дээр байх зургийг харан зогсож байхад Софиа "хөөх манай ангийн охин шилдэг юм аа. Өөрөөсөө өчнөөн ах хүнтэй бүр болоочгүй, сургуулийнхаа захиралтай явалдаж байдаг. Чиний хүн татах увидас чинь үнэхээр сайн бололтой Кан Жунбёл!?"

Ийм учиртай байсан болохоор л сургуулийн хүүхдүүд намайг зэвүүцсэн харцаар хараад байж л дээ.

Софиа руу нүдэндээ нулимс дүүрэн харж байхад түрүүн сургууль руу ууртай нь аргаггүй орж байсан Жэй хажууд минь ирж зогсоод, гарнаас минь хүчтэй гэгч нь атгасаар сургуулийн арын талбай руу алхлаа.

"Гар өвдөөд байна!"

Сургуулийн арын талбайд ирсэн даруйдаа тэр гарнаас минь тавин, цүнхнийхээ ёроолоос хайрцагтай тамхи гаргаж ирэн амандаа зуух гэхэд нь би түүнээс тамхийг нь булааж авч, газар хаячихаад дээрээс нь хэд хэд дэвслэхэд Жэйн хөмсөг улам атиралдан над руу муухай харна.

GLOW UP and REVENGEWhere stories live. Discover now