AUTHOR's POV
Намрын зугаалганд явах гэж байгаа Гёригу ахлах, дунд сургуулийн сурагчидыг алсаас ажин зогсох Жунбёл.
Хэрвээ тэдэн дээр очвол тэд өөрийнх нь өөрчлөлтөөс өмнөх зургийг урд нь барьсаар түүнийг шоолох болов уу?, Жэй түүнтэй яаж харьцах бол? гэхээс санаа нь их зовж байлаа.
Хоёр гарнаас нь Иён болон Бура сугадсаар Жунбёлыг зугаалганд явах автобусны хажууд, залуус дээр ирж зогсоход тэд Бёл руу тийм гэхийн аргаггүй харцаар харах аж.
Тэдний харц Жунбёлыг илүү сэтгэл санаагаар унагаж байлаа. Зөвхөн тэд ч гэлтгүй сургуулийн сурагчид хүртэл түүний өмнөх болон одоогийн байдалд анализ хийн зогсох нь тэр.
Сонү цүнхээ ухсаар иштэй чихэр гаргаж ирэн Жунбёлын гарт атгуулаад "чамайг гунигтай байгаа болохоор бидэнд ч хэцүү байна, наад чихэрээ идээд инээ, хөгжилд! Одоо чи бидний найз шүү дээ. Тийм болохоор өөрчлөгдөхөөсөө өмнө нь жингийн илүүдэлтэй байсан эсэх чинь бидэнд огт хамаагүй, чи өмнө нь хүн алж байгаагүй л бол зүгээр дээ" хэмээн гэрэл цацруулсан инээмсэглэлээрээ инээх бол гунинхран зогсох охиныг залуус ээлж ээлжээрээ зөөлөн тэврэнэ.
Гэвч тэдний дунд Жэй алга...
Минут, секунд өнгөрөн аялалын автобус хөдлөх цаг нь боллоо. Гэвч одоо хүртэл Жэйн бараа сураг байхгүй.
Хүүхдүүд эхнээсээ автобусанд суух бол Жунбёл сургуулийн хашаа руу Жэйг хүлээн нүд салгалгүй харах аж. Удалгүй хар хөх машин сургуулийн хашааны гадаа ирж зогсон дотроос нь Жэй том цүнх барьсаар автобусыг зүглэнэ.
Жэйг харсан Бёл нүүрэндээ тод гэгч нь инээмсэглэл тодруулан түүнийг угтаж авахад Жэй түүнээс бусадтай нь гараа цохилцон мэнд мэдчихээд автобус руу орлоо. Түүний араас Жунбёл ороод харахад тэрээр Софиагын хажууд чихэвч зүүчихсэн суух аж.
Бусад хүүхдүүд суудлаа эзэлчихсэн учир Жунбёлд Жэйн параллель талд суух Хисыны хажууд суухаас өөр арга байхгүй байсан билээ.
YOU ARE READING
GLOW UP and REVENGE
RomanceЗүгээр л Чуи Ёнжүнийг хардуулах гэж, харамсуулах гэж тийм үйлдэл хийсэн юмсан... Тэр бодлоггүй үйлдлээс болоод сайн залуугаа алдах шахсан...