МЭ ???? он Дэлхийн дээрх хаа нэгтээ
Иймэрхүү цас шуурсан жавартай өдөр хүн бүр дулаан гэртээ хорогдон цайгаа ууж байх ёстой боловч нэгэн жижигхэн тосгонд буй айл тус бүрээс өчүүхэн гэрэлний хэлтэрхий ч цухуйсангүй, оргүй хоосон байлаа.Ямар өдөр хүн бүхэн бүр хүүхдүүдээ хүртэл дагуулаад өвлийн хар хүйтэнд дулаан гэртээ хорогдон суулгүй гадагш гардаг билээ?
Өглөөхөн л тосгоныхон мэдсэн юм. Өглөөний сонинд барууны орноос орж ирсэн тэнгэрт дэлбэрдэг гэрэл гэгч нь өнөө шөнө тэнгэрт үзэгдэхийг.
Энэ бүхэн бусдаас тусгаарлагдсан алс холын жижигхэн хөдөөнийхөнд тун чиг сонирхолтой байлаа.
Тосгоны яг голд байрлах том талбайд тийм ч том биш ч гэлээ уулын орой дээрээс харвал жижигхэн шоргоолжны сүрэг шиг харагдах хүмүүс цугласан байв.
Бүгд хоорондоо инээцгээлдэн, ярьж хөөрөнгөө нөгөө дэлбэрдэг гэрэл яг яадаг бол хэмээн ярьж хууч хөөрцгөөв.
"Хүфф, хүфф-" Хөөх, энэ үед бас тэнгэрт дэлбэрдэг гэрэл сонирхдоггүй хүн байдаг аа?
Тосгоноос нэг их холгүй байдаг мод руу нэгэн охин цус болсон гэдсээ улаан гараараа арай ядан дарж, уначих шахуу босоо явж, ийш тийш найган амьсгаадсаар ирж байлаа.Ямар аймар юм бэ!? Харанхуй шөнө насанд хүрээ ч үгүй охин хүүхэд хутгалуулчихсан юм уу гэлтэй ирж байна гэнээ!?
Энд чинь одоо цагдаа магдаа байдаггүй юм уу, хаашаа юм!?
Гэхдээ охиныг сайн ажин харвал, нүүрэнд нь айсан шинж огтоос алга бололтой. Тусламж ч дуудалгүй тосгоноос зайдуухан орших ой руу яах гэж ирж байгаа нь мэдэгдэхгүй ч харанхуй шөнөөр ийм байдалтай ингэн байж тэсээд ирж байхыг бодвол түүнд тосгон руу яваад тусламж авах хангалттай боломж байсан нь илт.
Энэ охин хувь тавилантайгаа эвлэрсэн бололтой.
Хөөрхий охин, эцэст нь нэг юм зорьж байсан модондоо хүрч, түүнийгээ налан доош суув.
"Хаа... Үнэхээр... Инээдтэй юм." Орь ганцаар инээж буй түүнийг танихгүй хүн харвал магадгүй галзуу гэж бодох байх.
"Эхэллээ гэнэ ээ! Хүмүүсээ!" Талбайд цугларсан хүмүүсийн төвд нь зай гарсанд хэсэг хүмүүс ирээд юу нь мэдэгдэхгүй хэдэн төмөр янзлан эцэст нь бэлэн болсон байртай өндийгөөд хүмүүсийг тэлж өгөхийг хүснэ.
"Бүгдээрээ хамт тоолцгооё." хэмээн танихгүй хүн хэлэхэд бүгд хэсэг эргэлзэв ч туршиж үзэхээр шийдэн дуугаа өндөргөсгөв.
YOU ARE READING
God is Dead
FantasíaХүн ямар ч харуусалгүйгээр, амар тайван үхэв ч гэнэт өөр ертөнцөд сэрвэл яах вэ? Номон дээр гардаг шиг өшөө авахыг, эсвэл үйл хэргээ арай дуусгаагүй байгаа хүмүүсийг дахин төрүүлэхгүй яагаад над шиг хүнийг сонгоно гэж? Хэрвээ тийм л их дах...