-둘-

162 23 4
                                    

Chapter 2

_____
The suspicious one.

"Юу л даа, та манай багын найзтай их төстэй харагдсан юм. Та Духён мөн үү?... Тэхён, чи үнэхээр ингэж хэлсэн гэж үү дээ... Чи ч галзуурчээ"

"Жэнни! Чи нэг зочны хүлээж байсан амттанг сүйрүүлчихлээ. Бас миний хэлсэнг битгий шоолоод бай. Би ч ичиж байна"

Жэнни тавган дээр, цэвэрхэн гэгч нь тавагласан бялууг дахин нэг хазчихаад, юунд ч юм инээд нь хүрэв бололтой хахаж цацан инээсээр,

"Новш гэж, цамцаа завааруулчихлаа. Энэ бялуун дотор шингэн юм байгааг хэлэхгүй дээ"

Зөөгчийнхөө цамцыг эргэлзэх ч үгүй тайлаад, арын өрөөнд хөхөвчтэйгөө холхисоор, өөрийнхөө шүүгээг нээн, илүү цамцаа солин өмсөөд эргэж харахдаа нүдээ томруулан, шүлсээ залгин суух Тэхёныг үзэхдээ жоготой гэгч нь жуумалзлаа.

"Би ямар хүн алчихсан байгаа биш, юун сүрхий хардаг юм билээ дээ... Угаасаа ямар анх удаа харж байгаа ч биш. За за, ажил руугаа гүйлээ"

Жэнни өрөөг орхин гарсны дараа Тэхён нэг гүнзгий амьсгаа авчихаад, аль хэдийн хэдэн талаас нь хазуулсан бялуугаа харж санаа алдаад хогийн саванд хийв.

Өдөр өнгөрдгөөрөө өнгөрч байсан ч Тэхён өчигдрийн явдлыг санаанаасаа гаргалгүй өөр зүйлд төвлөрсөөр хоёр ч удаа үйлчлүүлэгчдэд загнуулаад амжсан юм. Төв заланд тийм ичгэвэртэй байдалтай зогсох тийм ч сайхан биш байх.

"Тэхён, маргааш хүлээн авалттай гэж байна"

"Хүлээн авалт байсан бол аль долоо хоногийн өмнө урьдчилж сануулах ёстой байсан шүү дээ. Яаж--"

Хөмсөг нь нумран, ахлах руугаа харахад бусад тогоочдоос арай өөр дүрэмттэй, энгэр дээрээ "ахлах тогооч" гэсэн бичигтэй настайвтар залуу яриаг нь таслаад,

"Би ч бодож л байна. Гэхдээ эзний охин Францад их сургуулиа дүүргээд ирж байгаагаа өнөөдөр л хэлсэн болохоор ийм юм болчихлоо. Яаралтай тэр охинд нь бас найзууд нэртэй хэдэн Франц юмнуудыг хооллоод гаргах хэрэгтэй. Гал тогоо, сонсоцгоо. Маргааш чухал хүлээн авалттай тул бүгд хамгийн сайнаараа хичээж ажиллана. Үйлчлүүлэгчид таалагдвал бүгдэнд нь бонустай..."

Ахлах У орилж дуусаад, Тэхёнд хандаж,

"Би Таннераас бараа захиалчихсан байгаа болохоор 2 цагийн дараа гэхэд ирчихнэ. Хүлээж аваарай" яриагаа дуусгамагцаа өрөө рүүгээ яваад орчихов.

Ineffable | vkWhere stories live. Discover now